Сэсан фэндээ хулгайлагдаж байсан айдол Lee Bon

КРОР урсгалын 1-р үеийн айдол болох Lee Bon нь өөрийн эрэгтэй сэсан фэндээ 1990 оны сүүлчээр хулгайлагдаж байснаа нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байжээ.

Түүнийг олон өдрийн туршид үргэлжилсэн зураг авалтаасаа тараад гэрлүүгээ явах гэж байхад нь тохиолджээ. Менежер нь гадаа хүйтэн байсан болохоор түүнээс түрүүлж зураг авалтын талбайгаас гараад машинаа халаах гээд явчихсан байж.

Lee Bon нь үлдсэн зураг авалтаа дуусгачихаад машин руугаа явж байхдаа хулгайлагдсан байна.

Тэр өдөр үнэхээр хүйтэн өдөр байсан. Зураг авалт маань дуусахад 10-20 минут л үлдчихсэн байсан. Менежер түрүүж очоод машинаа халааж байя гэсэн. Би дуусгачихаад шатаар буугаад яг машин дээр очихын өмнө бүх зүйл харанхуйлаад ухаан алдчихсан. – Lee Bon

Би маргааш нь танихгүй өрөөнд сэрсэн. Сэрчихээд үнэхээр айж байсан ч хаалганы цаанаас танихгүй эрэгтэй хүний хоолой гарч байсан.

Маргааш нь би сэрээд нүдээ нээхдээ өөрийнхөө өрөөнд байхгүй байгаа гэдгээ ойлгосон. Өрөөний гадна хэн нэгэн: Чи яагаад түүнийг авчирч байгаа юм. Асуудалд орно шүү дээ? гэж хэлж байхыг нь сонсоод намайг хулгайлсан хүн надад ямар нэгэн муу зүйл хийхгүй юм байна гэдгийг ухаарсан. Үүний дараа өрөөнөөс гараад яагаад намайг хулгайлсан гэдгийг асуусан.

Lee Воn-ыг хулгайлсан шалтгаан нь хулгайлагч этгээдийн ах нь Lee Bon-ы фэн байсан тул ахыгаа баярлуулах гэж хулгайлсан гэжээ. Үүний дараа тэрээр тайвширч ах дүү хоёртой өдрийг өнгөрөөгөөд дараа нь явах тохиролцоо хийсэн байна.

Тэр явдал тэгээд дууссан. Гэхдээ дараа өдөр нь нөгөө фэн шар өнгийн тансаг зэрэглэлийн спорт машин гэр лүү маань явуулсан байсан. Энэ машин гэрлэх санал нь байсан. Би удаа дарааллан татгалзаж улмаар бидний харилцаа дууссан.

Lee Bon нь 1990 оны үед үзэсгэлэнтэй царай, тайзны гүйцэтгэлээрээ үнэхээр алдартай дуучин, жүжигчин байсан юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button