CL-н 5 STAR дуун дээрх халуухан хамтрагч

Хэрэв та дуучин CL-н саяхан гаргасан 5 STAR дууны MV-г үзсэн бол ‘Энэ халуухан залуу яг хэн юм бэ’ гэж гарцаагүй бодсон. Тэгвэл түүний талаар мэдэхийг хүсэж буй ихэнх зүйлийн чинь хариулт энд байна!

Түүнийг DPR IAN, өөрөөр хэлбэл Barom U эсвэл Christian Yu хэмээдэг бөгөөд 1990 онд Австралийн Сидней хотод төрсөн. Тэрээр англи, солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг.

IAN нь 2012 онд C-CLOWN гэх КРОР хөвгүүдийн хамтлагт дэбютээ хийсэн бөгөөд түүний тайзны нэрийг Rome гэдэг байжээ. Тэрээр аль хэдийн КРОР салбарт хүч үзсэн нэгэн юм.

C-CLOWN's Rome to host Australian radio show 'K-Wave' on PopAsia

Эртнээс КРОР сонсож эхэлсэн хүмүүсийн ихэнх нь тэдний Shaking Heart хэмээх дууг санах байх.

Тэрээр мөн Kill.U.Strate нэртэй бүжгийн хамтлаг/багт реппер DPR LIVE-тай хамт байдаг байсан.

View this post on Instagram

@originals_kr ! 👏

A post shared by Christian Yu (@dprian) on

Christian Yu нь 2014 онд MBC‘s Idol Dance Battle D-Style-д өөрийн гайхалтай бүжгийн ур чадвараа харуулсан. Түүний AOA хамтлагийн гишүүн Chanmi-тай хамт хийсэн бүжгийн үзүүлбэрийг үзэхийг хүсвэл

Тэрээр тал бүрийн авъяастай. Бүжиглэх, дуулах гээд бүр гитар хүртэл тоглож чадна.

Уг уран бүтээлч нь өөрийн гэсэн MV бүтээх, найруулах, үйлдвэрлэх, засварлах гэх мэт зүйлс хийдэг бүлэг/компанитай. Уг бүлэгтээ илүү олон хүмүүсийг нэмж оруулснаар чадварлаг шинээр гарч ирж буй компани болжээ.

Түүний гүйцэтгэх үүрэг нь шинэ санаа гаргагч, найруулагч, ерөнхий редактор юм.

Finding Your Creative Potential and Inspiration with Video

Тэрээр Taeyang-н WAKE ME UP, BOBBY-н HOLUP!, Amber Liu-н BORDERS, MINO-н BODY зэрэг MV-ны визуал найруулагчаар ажилласан юм.

Одоог хүртэл таны мэдэхийг хүссэн зүйл бол IAN, CL нар ямар харилцаатай вэ?

Тэд MV дээр яг л хосууд шиг үнэхээр сайхан харагдаж байгаа биз? Гэхдээ тэднийг үерхдэг гэсэн ямар нэгэн мэдээ гэх мэт зүйлс хараахан байхгүй. CL ч гэсэн IAN-ийн So Beautiful дууны MV дээр хэсэгхэн хугацаанд гараад өнгөрсөн болохоор зарим фенүүд нь 5 STAR дээр тэдний харилцааг үргэлжлүүлэн гаргасан байх гэсэн таамаг бий.

CL/DPRian🧡👑 - CL Foto (43623954) - Fanpop

CL 5 STAR MV

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button