Teen Story: ‘Та нар бүлэг хөвгүүд, залуусыг харахаараа айдаг уу?’

Мангардуу харагдах хөвгүүд байсан ч би тэднээс айдаг. Бүр нүд рүү нь эгцэлж ч харж чаддаггүй ㅋㅋㅋ… Тэд намайг харчихаад дараа нь өөр хоорондоо миний гадаад төрхийг шүүмжлэн, шоолох мэт санагддаг. Шөнө орой эрэгтэй сурагч, эсвэл өвөө аль нь ч байсан надад аймар санагддаг. Би гараа атган аль болох тэднээс хол явахыг хичээдэг. Алхангаа зугтдаг гэх үү дээ. Энэ нь би эрчүүдийг үзэн яддаг гэсэн үг биш л дээ, гэхдээ ийм зүйл мэдэрдэг нь зөвхөн би юм байх даа?

Интернет хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

  • [227, -4] Тийм шүү, ялангуяа олуулаа хамт явж байвал… 
  • [+160, -6] Гадагш гараад бүлэг хөвгүүдийг харах үед тэр дунд заавал нэг Nike-н нарны халхавч өмссөн, Nike-н малгай өмссөн, jogger өмд өмссөн нэгэн байдаг тэ? Тиймэрхүү хүүхдүүд ёстой аймар… Тамхи үнэртүүлээд л;;; 
  • [+113, -1] Тэд үнэхээр аймар харагддаг… Ганнамынхан царай муутайн дээр зүгээр л ёс суртахуунгүй амьтад байдаг.
  • [+53, 0] Залуусаас ч гэсэн ялгаагүй ээ. Ганцаараа явж байгаад бүлэг залуусыг харвал аль болох холдохыг хичээдэг. ‘Тэнэг’ гарууд шиг харагдаж байж болох ч, тэдэнтэй ойр явж чаддаггүй. Тэднийг холоос ‘Тэнэгүүд’ үү үгүй юу гэдгийг нь би мэдэж чадахгүй шүү дээ.
  • [+50, 0] Миний хувьд гэвэл бүлгээрээ явж буй залуусын нэг нь намайг харчихаад, ‘Yeah, тэр яг л XXX ^^ шиг харагдаж байна’ гэж хэлж байсан. Түүний дараа үнэхээр их уйлж, сэтгэлийн шархтай болж билээ. ㅠㅠ
  • [+352, 1] Надад ч гэсэн ийм айдас байдаг юм. ‘Тэд намайг юу гэж бодож байгаа бол?’ гээд. Мэдээж энэ бол өөртөө итгэх итгэлийн тухай асуудал л даа.. Гэхдээ л нэг тийм хачин мэдрэмж төрдөг. Тэдэнд таалагдах албагүй, өөртөө болж байвал болоо гэж боддог ч гэсэн тэр мэдрэмж байсаар л байдаг.
    Би угаасаа л эсрэг хүйстнийхээ хүнтэй харилцах тал дээр муухан байдаг болохоор, тэднээс хол өсчихсөн болоод ч тэр юм уу.. Эрэгтэй хүүхдүүдээс, эрэгтэй хүмүүсээс нууцхан айж явдаг. 

3 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button