Хайртай жүжигчинтэйгээ унтах шахсан минь

Би бусад охидоос ялгарах онц гойд зүйлгүй жирийн л нэгэн охин. Гэхдээ миний ойр дотнын хүмүүс намайг хэд хэдэн удаа сайхан бие, гоё бэлхүүстэй гэж хэлж байсан.

Би жүжигчин А-д үнэхээр дуртай. Тэр үнэхээр царайлаг, сайхан нүд хөмсөгтэй. Ямар ч охин түүний царай, жүжиглэх чадварыг үгүйсгэхгүй байх.

Тэр нэгэн орой би интернет ухаад, хийх зүйлгүй хэвтэж байлаа. Би түүний хаяг руу Hi гээд биччихсэн. Үнэхээр хариулна гэж бодоогүй. Бүр найдаа ч үгүй. Тэр хүн чинь над шиг олон фен охидтой шүү дээ…

Бид хоёр ойр зуурын юм бичиж 2, 3 өдөр харьцлаа. Надад бол үнэхээр таатай байсан. Азтай биш гэж үү? Хайртай жүжигчинтэйгээ чатлаад л…

Одоо би та нарт гайхмаар зүйл ярих гэж байна. Хэт бага насны хүүхэд байвал цаашаа уншилгүй гараарай.

А надтай уулзмаар байна гэсэн. Би түүний гэр лүү явсан. Нээх их тавилга гээд байх зүйлгүй, бага зэрэг замбараагүй гэр намайг угтсан юм. Ганцаараа амьдардаг эрэгтэй хүн бүр ингэж амьдардаг болов уу?

Надад уух зүйл хийж өгөн ганц хоёр үг сольж суулаа. Үүнээс цаашаа үнэхээр хэлэхийг хүсэхгүй байгаа ч…

Тэр намайг үнсэж, бид хоёр үнсэлдэж эхэлсэн юм. Би ахлах сургуулиа төгсөөд удаагүй, жоохон охин…

Хэсэг хугацааны дараа тэр миний дээр гаран хувцас тайлах гэж оролдсон. Би бага зэрэг айсан. Сарын тэмдэг ирсэн байсан нь аз.

Энэ явдлаас хойш тэр миний бичсэн зүйлд дахиж хариу өгөөгүй. Үргэлж сайнаар хардаг байсан хайртай жүжигчин минь үнэн хэрэгтээ үнэхээр дургүй хүрмээр, бохир хүн байсан юм.

Би тэр өдрийн дараа, түүнийг надаас гадна хэчнээн охинд ингэж хандсан бол? Найз бүсгүй нь мэддэггүй юм байх даа? Би үүнийгээ хэнд хэлэх вэ? Энэ талаар бичвэл надад итгэх хүн байх болов уу? Түүний карьерт нөлөөлөх болов уу? гээд л олон зүйл бодсон доо…

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button