Trending

Jung Joon Young, Choi Jong Hoon нарт Дээд шүүхээс эцэслэн тогтоосон хорих ялыг нь оноожээ.

Өмнөд Солонгосын Дээд шүүх Jung Joon Young, Choi Jong Hoon нарын давж заалдах шатны шүүх хуралдааны эцсийн шийдвэрийг гаргалаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Сөүлийн Төв дүүргийн шүүх Jung Joon Young-д зургаан жил, Choi Jong Hoon-ийг хүнд хэлбэрийн хүчирхийллийн (өөрөөр хэлбэл хоёр буюу түүнээс дээш тооны хүчирхийлэгч оролцсон хүчингийн хэрэг) хэргээр таван жилийн хорих ял оноосон.

Шүүгдэгч, яллагдагч хоёул уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүх хуралдааныг зохион байгуулахыг хүсэн ахин шүүх хурал болохоор болсон юм.

Харин энэ 5-р сард Сөүлийн Дээд шүүх Jung Joon Young-ийн хорих ялыг таван жил болгон бууруулсан бол Choi Jong Hoon-ий хорих ялыг хоёр жил зургаан сар болгон бууруулсан байна.Хоёр шүүгдэгч хоёул шинэ тогтоолыг давж заалдах шатны шүүхээс Дээд шүүх-рүү шилжүүлсэн.

9-р сарын 12-ны өдөр Дээд шүүх давж заалдах шатны шүүхээс гаргасан хоёр гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхны хорих ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан гэж мэдээллээ.Өмнөх ялыг хэвээр үлдээх шийдвэрийг шүүх тайлбарлахдаа “Анхан шатны тогтоол дээр субьектив үндэслэлтэй, хууль эрх зүйн зарчмыг зөрчөөгүй, баримтыг буруу ташаа мэдээлээгүй, мөн шүүх эрх зүйг буруу ташаа ойлголтгүй байсан учраас’ гэжээ.

Сөүлийн Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Jung Joon Young-д зургаан жил, Choi Jong Hoon-д таван жилийн ял оноожээ.

Jung Joon Young

Jung JoonYoung нь 2015 оноос хойш бэлгийн харилцааны бичлэг хийж, хууль бусаар тарааж байсан үүнээс үүдэн 10-аад эмэгтэй хохирч байсан юм.

11 сэтгэгдлүүд

  1. 室內裝修 – 香港室內設計(Interior Design)中心-擁有豐富優質屋苑室內設計經驗,宗旨是希望透過設計讓每個家庭帶來舒適生活。 採用人性化設計方案,了解客人需求 專營: 室內設計 裝修工程 傢俬設計訂造。

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button