Trending

Хорт хавдартайгаа тэмцэж чадсан Choi Yena

IZ*ONE CHU-ийн 4-р анги дээр IZONE хамтлагийн гишүүн Ена өөрийн бага насны амьдралаас хальт ярьжээ.

Тэрээр бага байхдаа lymphoma хэмээх хүний дархлааны системийг гэмтээдэг хорт хавдартай байсан юм. Тус өвчин нь хүндэрсэн байсан бөгөөд эмч нар ар гэрийнхэнд нь найдваргүй болсон эмнэлгээс гаргах, сэтгэлийн тэхээтэй байх талаар ярьжээ.

Бяцхан Ена

Енагийн гэр бүл санхүүгийн чадамж муу эмнэлэгийн төлбөрийг арай хийн төлж байсан ч түүний эцэг эх шантралгүй охиноо эдгээхийг хичээн аав, ээж нь өдөр бүр өглөө эрт босон кимбаб хийж зардаг байсан байна.

Эцэст нь Ена эдгэрэн том болж айдол болох мөрөөдөлтэй болсон талаараа эцэг эхдээ хэлсэн юм.Түүний ах болох Sungmin SPEED хэмээх хамтлагт дэбютээ хийж байсан боловч тэр нь төдийлэн амжилттай байгаагүй учраас эцэг эх нь эрс эсэргүүцэж байжээ.

Yena болон түүний ах Sungmin

Гэсэн ч тэрээр мөрөөдлөө орхилгүй YueHua entertaiment-д орж цаашлаад 2018 онд PRODUCE 101 нэвтрүүлэгийн 2-р улиралд оролцон 285 мянган хүний саналаар 4-т орж IZ*ONE хамтлагт амжилттай дэбүтээ хийн хамтлагтаа бүжигчин, хоолой, рэппэрийн үүрэгийг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button