‘Teen Story’ Би трэйний байж байгаад хасагдчихлаа.

Би 6 жилийн турш бэлтгэгдэгч хийж байсан бөгөөд саяхан хөөгдчихсөн. /хасагдсан, бүтэлгүйтсэн/ Миний ирээдүй одоо үнэхээр бүүдгэр харагдаж байна. Одоо би 20 настай хүн. Яг одооноос эхлэн юу хийх ёстойгоо ойлгохгүй байна. 

Найзуудынхаа өмнө маш их ичиж, санаа зовж байгаа болохоор тэдэнд юу ч хэлж чадахгүй нь. Найзууд минь намайг юу гэж бодох бол гээд төсөөлөөд үз дээ… ккк. Хүмүүсээ надад ямар нэг зөвлөгөө, аль эсвэл асуулт, нэг бол юу ч хамаагүй хэлээд өг. Надад маш хэцүү байна.

Зарим хүмүүс үүнийг буруугаар ойлгож магадгүй болохоор бяцхан зүйл хэлье. Анх орсон агентлагтаа (том энт) би 2014 онд буюу дунд сургуулийн 1-р ангийн сурагч байхдаа орж байлаа. Тэнд би нийтдээ 4 жилийг өнгөрүүлсэн. 2018 оноос эхлэн 2 жилийн хугацаанд дунд зэргийн агентлагт бэлтгэгдэж байгаад ийм зүйл тохиосон юм.

1. +82, -0 Бурхан минь… Чи өнгөрсөн 6 жилд бүх зүйлээ зориулсан байтал тэд ядаж өөр агентлаг ч болтугай санал болгоогүй юм гэж үү? Арай дэндүү юм. Чи өөр газар шалгаруулалтад оролцож үзэх хэрэгтэй байх.ㅠㅠ

2. +62, -0 Ийшээ оролгүй нэг жил болсон байна. Гэхдээ чамд зориулж сэтгэгдэл бичиж байгаа минь энэ юм шүү. Би энэ сэтгэгдлийг Nate Pann-с харсаг юм. Чи модел (хүүхдийн) болох гэж хичээгээгүй л юм бол, чи хэзээ ч, юунд ч оройтохгүй. Тэд чамайг хөөсөн байж болох ч, чиний 6 жил бэлтгэгдсэнийг өөрчилж чадахгүй.

 Чи бага багаар өнгөрсөн 6 жилийн турш өөрчлөгдөж, сайжирсан л байж таарна. Түүний чинь үр дүнг гайхалтай байгаа байх гэж бодож байна. Хэрэв чи дахин нэг удаа үзээд алдахыг хүсэж байгаа бол би чамайг дэбьютээ хийж, томоохон цохилт болон гарч ирнэ гэдэгт итгэж байна. Чи өөр зам сонгосон байлаа ч, харамсахгүй байх. Бас аз жаргалтай байгаарай, амжилт!

3. +30, -0 Ирээдүй тань бүрхэг харагдаж, одоо бүх зүйл хэцүү санагдаж байж болох ч, оюун санаа болон бие бялдрын хувьд бэлтгэгдэгчээр өнгөрүүлсэн 6 жил тань ирээдүйд үр өгөөжөө өгөх болно оо!!!

Чи 20 настай шүү дээ, тийм ч оройтоогүй байна. Чи бүхнийг шинээр, өөртөө итгэлтэйгээр эхлүүлж, шинэ зүйл таньж мэдэх боломжтой. Наснаасаа болоод битгий тэсвэр тэвчээрээ алдаарай. ㅠㅠ Одоог хүртэл шаргуу хичээсээр ирсэн чамайг би дэмжих болно!!!!! 

4. +17, -0 Бурхан минь гэж. Би ч гэсэн чиний л адил 20 настай, трэйний байж үзсэн хүн. Би охидын сургуулийг төгсөж бэлтгэгдэгч болсон ч энтертайнмент минь ямар нэг шалтгаангүйгээр хүмүүсийг хасчихсан. Одоо би төгсөлтийн шалгалтандаа бэлдэж байна…. 

Бид үнэхээр хичээж ажилласан, тэгэхээр хоёулаа амжилтад хүрнэ гэдэг тодорхой биш гэж үү?? Би бас саяхан хасагдсан ч, угаасаа л ирээдүйгүй гэж боддог байсан. Гэхдээ ирээдүйгээ илүү тодоор төсөөлөх нь чухал юм шиг байгаа юм.

5. +16, -0 Бүжгийн сургуульд орж болохгүй гэж үү? 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button