Trending

Kim Soo Hyun-тай уулзаж зураг даруулахын тулд 441 сая төгрөг зарцуулсан Тайланд шүтэн бишрэгч

Жүжигчин Kim Soo Hyun маргааш буюу 10 сарын 2-нд Тайландын Бангкок хотод болох фэн уулзалтандаа явахаар өнөөдөр Инчоны онгоцны буудлаас нислээ.

Энэхүү фэн уулзалтыг Тайландын томоохон супермаркет болох Lotus нь алтны хөрөнгө оруулалт болоод борлуулалтыг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа аж. Энэ уулзалтад орохын тулд Солонгос мөнгөөр 190,000 вон (Монгол мөнгөөр ойролцоогоор 465,500 төгрөг)-с дээш үнийн дүнгээр алт худалдан авах шаардлагатай ба худалдан авагч дундаас хамгийн их үнийн дүнгээр алт худалдан авсан 3,800 хүн тэрхүү уулзалтад уригдан оролцох эрхтэй болох юм.

Тэрхүү 3,800 хүн дундаас дахиад хамгийн их үнийн дүнгээр худалдан авалт хийсэн шилдэг 100 үйлчлүүлэгч танхимын хамгийн урд талын эгнээнд суух, Kim Soo Hyun-тай зураг даруулах зэрэг VIP үйлчилгээг авах эрхтэй болох аж.

Уг үйл ажиллагаанд оролцох эрхийг авсан хамгийн шилдэг шүтэн бишрэгч нийт 180 сая вон буюу 4.7 сая baht (Тайланд мөнгө)-тай дүйцэхүйц үнийн дүнгээр алт худалдан авсан бол 2-р байранд орсон хүн нь 4 сая baht-тай тэнцэх худалдан авалт хийжээ.

Цомог, merchandise худалдан авалт хийснээрээ фэн уулзалтад оролцох эрхээ авдаг хэвшмэл байдлыг эвдсэн онцгой үйл ажиллагаа болсон учир Солонгос шүтэн бишрэгчдийн анхаарлыг нэлээд татаад байгаа юм. Тэдний сэтгэгдлээс:

Эх сурвалж: Seoul News via Naver

—[+429, -3] Шүтэн бишрэгчид алт худалдаж авахдаа үүнийг хөрөнгө оруулалт л гэж харна. Учир нь тэд дараа нь ямар нэг алдагдалгүйгээр зарчих боломжтой болохоор… Энэ лав сүүлд нь хог болоод үлддэг merch авдаг шүтэн бишрэгчдээс дээр юм..

-[+109, -6] Тэр хүмүүс өөрсдийнхөө мөнгийг үрж байхад өөр юу ч гэх билээ! Тэд өөрсдийн хувьд чухал гэж үзсэн зүйлдээ хэдэн зуун мянгыг зарцуулсан ч хэнд ямар хамаатай юм! Угаасаа л мөнгө үрж байж л эдийн засаг эргэлдэнэ ш д!

-[+64, -2] Тасалбарын оронд алт худалдаж авсан болохоор зүгээр ээ. Хэрэв үнэхээр энэний оронд fan merch худалдаж аваад орох үйл ажиллагаа байсан бол тэд ийм хол явахгүй байсан байх

-[+52, -3] Алтыг дахиад зарж болох болохоор тэдэнд нээх их алдагдал байхгүй. Бас зарцуулсан мөнгө нь Kim Soo Hyun-д биш, энэ дэлгүүр лүү л очно.

-[+25, -1] Хогийн merch худалдаж авснаас алт авсан дээр ш д

-[+4, -0] Энэ шүтэн бишрэгч юунд тэгтлээ их мөнгө зарцуулсан юм бол гээд бодсон чинь тэр нь алт байсан… Сайн юм болжээ, дараа нь үнэ өсмөгц зарчихаж болох болохоор. Дээрээс нь нэмээд дуртай алдартантайгаа зураг ч даруулна. Fan merch эсвэл цомог авч мөнгөө хийсгэж байснаас энэ нь илүү амьдралтай ойр сонголт байна. 

-[+3, 0] Энэ явдал Hallyu-н хэт их мөнгө зарлагадуулдаг сөрөг талыг харуулж байна. Шүтэн бишрэгчид цомгийг хүртэл сонсохоос илүүтэй фэн уулзалтад орох байх гэж итгээд л авдаг эд болчихсон. Хэмжээ хязгаартай байх хэрэгтэй… шүтэн бишрэгчид зүгээр нэг хязгааргүй бэлэн мөнгөний машин биш.

-[+2, -0] Шүтэн бишрэгчид нь дараа нь зарчихаж болно, сайн хөрөнгө оруулалт хийжээ.

-[+2, -0] Ямар баян шүтэн бишрэгч вэ… Гэхдээ л би ийм алдартны төлөө мөнгө зарахгүй л байх байсан.

-[+2, -0] Алт чинь мөнгөний эх үүсвэр учраас сайн хөрөнгө оруулалт хийжээ гэж харж байна. Хөрөнгө оруулалт ч хийгээд, Kim Soo Hyun-тай ч уулзаад азтай шүтэн бишрэгч юм аа. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button