[Нетизен сэтгэгдэл] BLACKPINK болон SNSD 8-р сард эргэн ирнэ
Нийтлэл

Өнгөрөгч 6 сарын 7-ны өдөр YG Entertainment-ээс BLACKPINK хамтлаг 2022 оны 8-р сар буюу ирэх сард иргэн ирэх болно хэмээн мэдэгдсэн. Одоогоор цомгийн дуунууд бичигдэж дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ сардаа багтаан клипний зураг авалтаа хийх аж. Мөн үүгээр ч зогсохгүй BLACKPINK хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ жилийн 2-р хагаст аялан тоглолт хийх гэж байгаа бөгөөд цаашдаа олон олон том төслүүд дээр ажиллах болсон билээ.

‘THE ALBUM’ цомог гарсанаас 1 жил 10 сар орчим хугацааны дараа гаргах гэж буй энэхүү цомгийг дэлхий даяар маш олон фенүүд хүлээж байсан билээ.

Мөн 8-р сард алдарт SNSD хамтлаг 5 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээр болжээ. Тэд 2007 онд дебьют хийснээсээ хойш ийнхүү 15 жилийн ойн дээрээ зөвхөн фенүүд гэлтгүй бүх KPOP сонирхогчдыг баярлуулсан мэдээг дуулгасан билээ. Мөн хамтлагийн гишүүн Sooyoung-ы хэлснээр тэдний энэ удаагийн цомог бүрэн хэмжээнийх байх аж.

Нетизен сэтгэгдэл:
1. [+435] Энэ хоёр хамтлаг хоёулаа л домог болсон учраас тэднийг дайснууд мэт харагдуулах гэсэн нийтлэлүүдийг битгий тоо. Үнэхээр бахархдаг энэ хоёр хамтлагийг эргэн ирэхийг нь тэсэн ядан хүлээж байна.
2. [+196] SNSD бол домог.

3. [+113] SNSD бүрэн хамтлагаараа эргэн ирэх нь ㅠㅜ Амжилт!!
4. [+10] BLACKPINK!!
5. [+16] Хоёуланд нь дуртай ч BLACKPINK-н дууг тэсэн ядан хүлээж байна.

6. [+13] Яагаад энэ гарчиг нь нэг л өрсөлдөөн мэт харагдаад байна аа ㅋㅋㅋ Би BLACKPINK-д дуртай ч SNSD-н шинэ дууг илүү их хүлээж байна.
7. [+7] SNSD #1 болох нь гарцаагүй.

8. [+5] Үүнд ямар ч өрсөлдөөн байхгүй. Тэд үзүүлбэрээрээ дамжуулан тус бүрийн давуу тал, сэтгэл татам чадвараа харуулна шүү дээ.
9. [+7] BLACKPINK ㅠㅠㅠㅠ Эцэст нь нэг юм.

10. [+3] Хоёуланг нь дэмжиж байна.
11. [+9] Маш олон хүмүүс SNSD болон BLACKPINK-г харьцуулж байна. Гэхдээ яг үнэндээ энэ нь Son Heung Min болон Lee Dong Guk-г харьцуулснаас ялгаагүй зүйл биш гэж үү?
–
Blackpink Эцэст нь нэг юм гэж эргэн ирхнээМонголоор ирвэл гоё2bad snsd gj medqu ee blackoinkiig l medne ahah
Zgr l tsn ydan huleej bn 2uulang ni hurdan l tsomguud ni garaasai
You have brought up a very superb points, thanks for the post.
Hey! I just want to give a huge thumbs up for the nice information you’ve right here on this post. I will likely be coming back to your weblog for extra soon.
Este site é realmente fantástico. Sempre que acesso eu encontro coisas incríveis Você também vai querer acessar o nosso site e descobrir detalhes! conteúdo único. Venha saber mais agora! :)