Уран бүтээлчдийг фэнүүдтэй нь холбох ээлжит Fab нэртэй апп нь олны эгдүүцлийг төрүүлж эхэллээ

2022 оны 2-р сард ашиглалтад орох Fab гэх уран бүтээлчдийг фэнүүдтэй нь холбох зорилготой аппликэйшн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.

Одоо ашиглагдаж буй Weverse, Bubble зэрэг аппликэйшнүүдийн нэгэн адилаар Fab нь уран бүтээлч, фэн хоёр аль аль нь холбогдож, харилцаж болдог платформ юм. Харин Fab-ын бусдаасаа ялгарах зүйл нь юу вэ?

Өнгөрөгч 1-р сарын 25-аас эхлэн Fab апп-ын албан ёсны твиттер хаягаар уг апп-ыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа, хөтөч өгөх болсон байна. Fab-д орох мессэж бүр үнэтэй байх гэнэ.

Fab: Fab дээр уран бүтээлчид зураг болон текст бүхий захиа илгээж болно. Мөн селка, видео зэргийг багтаасан ил захидал илгээж болно. Эдгээрийг нийтэд нь ‘Мессэж’ гэж нэрлэх бөгөөд нэг мессэжийг уншихын тулд фэнүүд 10 оноо ашиглана.
Fab-ын зүгээс ‘Оноо’ гэдэг нь зөвхөн мессэжийг уншаад зогсохгүй реакшн дарж болох эрхтэй хэмээн тайлбарлажээ.

Fab: Фэнүүд мессэж бүрийн доор коммент үлдээж болно. Уран бүтээлч нийтийг хамруулан хариу өгөх, эсвэл нэг хүн бүрийн доор хариу өгөх боломжтой. (Нэг коммент бүр нэг оноо) Нийтэд зориулсан хариулт оноо шаардахгүй
Оноог худалдаж авах бөгөөд 100 оноогоор багцаж худалдан авах аж.

100P : 1,200 вон / $0.99 / ¥120
210P : 2,500 вон / $1.99 / ¥250
510P : 5,900 вон / $4.99 / ¥610
1050P : 12,000 вон / $9.99 / ¥1,220
2300P : 25,000 вон / $19.99 / ¥2,440
Сурталчилгаан дээр дарж үнэгүй оноо авах боломжтой. Мөн уран бүтээлчийн нийтэд зориулсан ерөнхий мессэж үнэгүй байх гэнэ.
К-поп фэнүүд, нэн ялангуяа уг апп-д хамгийн түрүүнд нэгдэж буй LOONA хамтлагийн фэнүүд энэхүү платформын талаар сэтгэгдэл шүүмжээ илэрхийлж эхэлжээ.
Сэтгэгдлүүд:
-Фэнүүдийг тэнэг гэж боддог юм байх даа?
-Миний дуртай хамтлаг энэ апп-д нэгдэнэ гэсэн. Уран бүтээлч, фэний харилцааг үнэлнэ гэдэг арай л санаанд багтамгүй юм.
-Ер нь бол уран бүтээлч фэнүүдтэйгээ харилцана гэдэг чинь л гол асуудал шд. Би Bubble-ыг ч ойлгодоггүй.
-Bubble-ын ачаар айдол минь над руу зөндөө мессэж явуулсан учраас баяртай байна. Энэ апп бол капитализмын ноён оргил шиг санагдаж байна.
-Тэгэхээр үнэхээр хайрыг мөнгөөр худалдаж авч байгаа юм байна.
-Галзуурмаар юм. Надад лав эвгүй санагдах байсан.
Бусад үүнтэй төстэй апп-ууд мөн төлбөрийн зарчимтай байдаг ч тэдний ихэнх нь ердөө уран бүтээлчийнхээ сувагт Subscribe дарах замаар ажилладаг бол Fab мессэж бүрд мөнгө төлдгөөрөө ялгарч байна.
Фэнүүд Fab-ыг фэн, айдолын харилцааг улам муутгах газар гэж харж байна.
Сэтгэгдлүүд:
-Зарим фэнүүдэд хямдхан санагдах байх л даа. Гэхдээ л хэтэрхий бүдүүлэг арга байна.
-Миний артист энэ апп-д орно. Арай ч дээ. Яг л хулхидуулчихсан юм шиг санагдаж байна.
-Огт таалагдахгүй байна.
-Ямар нов.шийн юм болоод байна аа.
-Айдолууд нэг бол фэнүүдтэйгээ хэт ойр харилцаж, нэг бол хэт бага харилцах асуудалтай аль хэдийн нүүр тулдаг байж одоо бүр мөнгөөр харилцаагаа үнэлүүлнэ гэдэг бүр ч дор юм.
-Мессэж ирлээ, та худалдан авч уншина уу гэдэг мэдэгдэл ирвэл би лав энэ мессэжийг үнэхээр чин сэтгэлээсээ бичсэн болов уу гэж гайхах байх аа. Нэг их мессэж бичээд байдаггүй айдолууд л чин сэтгэлээсээ бичсэн мэт сэтгэгдэл төрөх байх. Миний bias маш идэвхтэй байдаг болохоор лавтай эвгүй санагдана.
Нэгэн фэн сард 25 мессэж хүлээж авахад л 30 ам.доллар төлнө гэдгийг тооцоолж, гайхшрал цухлаа хуваалцжээ.
-Өнгөц харахад хямдхан байна гэж хүмүүс хэлж байна. Гэхдээ бодоод үз дээ? Нэг мессэжийг нээж унших бүрдээ төлбөр төлнө. Хамтлагийн гишүүн бүр 25 мессэж сардаа явууллаа гэхэд коммент өгч амжаагүй байхад л 30 доллар талийна гэсэн үг. Энэ үнэхээр нов.шийн систем байна. Ямар мессэж ирснийг мэдээгүй байж худалдаж авна гэдэг тэнэглэл биз дээ? Арвын арван оноогоо зараад мессэжээ үзтэл ганц 🥰 явуулчихсан байвал яах вэ?
arai l sonin um fan bias 2iin hariltsaag muudgah app l gej harhaar baina
arai l bish ee fan bias 2iin hariltsaag unelne gedeg chine yu gesen ug um
arai l bish ee fan bias 2iin hariltsaag unelne gedeg chine yu gesen ug um