Sunshine Line-д багтдаг айдолууд

Зарим айдолууд үнэхээр гэрэлтсэн энергитэй байдаг тул фэнүүд нь тэднийг sunshine гэж дууддаг.

Тэгвэл Reddit дээрх фэнүүд KPOP-н Sunshine Line-д багтдаг айдолуудыг нэрлэжээ.

1. J-Hope (BTS)

J-Hope гэрэл цацруулсан энергиэрээ BTS-н гишүүдийг, арми нарыг үргэлж аз жаргалтай байлгаж өгдөг.

2. Haechan (NCT)

Haechan бол NCT, NCTzen нарын жинхэнэ sunshine.Эелдэг, хөгжилтэй зан нь czen нарын тайтгарал болж өгдөг.

3. Hueningkai (TXT)

Тэр бол Moa нарын жинхэнэ гэрэл гэгээ. Тэр ямар ч уйтгартай нөхцөл байдлыг хөгжилтэй, мартагдашгүй болгож байдаг.

4. Chuu (LOONA)

Тэр үнэхээр гэгээлэг, эгдүүтэй нэгэн. Тэрний sunshine мэт зан нь түүнийг илүү дур булаам харагдуулдаг.

5. Sunoo (ENHYPEN)

Sunoo-н гайхалтай зан чанар нь ILAND-д оролцож байх үеээс л sunshine мэт тодорч харагдаж байсан.

Тэр одоо ч гэсэн хөгжилтэй, гэнэн цайлган, гайхалтай зан чанараараа фэнүүдээ гайхшруулсаар байгаа билээ..

6. Sana (TWICE)

Sana бол sunshine гэдэг үгний жинхэнэ тодорхойлолт юм. Тэр үнэхээр эелдэг,нөхөрсөг, найрсаг, хөгжилтэй нэгэн билээ.

7. Wooyoung (ATEEZ)

Wooyoung бол ATEEZ, ATINY нарын sweetheart юм.

Тэр үнэхээр хөгжилтэй, эерэг нэгэн учир эргэн тойрон дахь бүх хүмүүсээ инээлгэж, тэдэнд яг л сайн найз мэт мэдрэмжийг төрүүлдэг байна.

8. Solar (MAMAMOO)

Яг л нар мэт гэрэлтсэн зан чанартай нэгэн бол тэр юм.

Тэрний байгаа газар үргэлж инээд хөөр бялхаж байдаг.

9. DK (SEVENTEEN)

Тэр яг л соронз шиг нэгэн.

Үргэлж л нүүрэндээ инээмсэглэл тодруулан, тааралдсан хүн болгондоо эелдэг ханддаг нэгэн юм.

10. Felix (Stray Kids)

Тэр тайзан дээр догшин, ширүүн нэгэн мэт байдаг ч бусад үед үнэхээр эелдэг, эгдүүтэй нэгэн болон хувирдаг билээ.

11. Onew (SHINee)

Тэр үзэсгэлэнтэй инээмсэглэлээрээ бүхий л зүйлийг гэрэлтүүлж чаддаг.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button