KPOP-н түүхэнд дэбютээ хийгээд хамгийн хурдан татан буугдсан 5 хамтлаг

Хамтлагуудад дэбют хийснээсээ хойш +5 жилийн дараа тарах тохиолдол элбэг байдаг ч одоо танд танилцуулах хамтлагууд 1 ч хүрэхгүй жилийн дотор тарсан юм.

5. ХUM

XUM бол 2020 оны 9-р сарын 24нд Kpop Live Entertainment-н дор дэбютээ хийсэн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй охидын хамтлаг юм. Өмнө нь DaeyeonBaekah Iaan нар Neon Punch хэмээх хамтлагт байсан ба тус хамтлагаас ХUM нэртэйгээр дахин төрсөн гаржээ.

Гэвч харамсалтай нь цартахлын нөхцөл байдал шинэхэн хамтлагт хүндээр нөлөөлсөн бололтой дэбют хийснээсээ хойш 9 сарын дараа буюу 2021 оны 6-р сарыг 1нд тарж буйгаа зарласан юм.

4. BOB GIRLS

Bob Girls хамтлаг 2014 оны 6-р сарын 10-нд сингл цомгоороо Chrome Entertainment-н дор дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэбютээ хийж байсан бөгөөд тухайн үеийн нэгэн хэвийн урт үсний засалтын жишгийг эвдсэн BOB үсний засалтаараа алдартай байжээ.

Гэвч дэбютээс хойш 8 сарын дараа хамтлагийн гишүүн Жина encephalitis өвтэй хэмээн оношлогдож улмаар 2015 оны 2-р сарын 24нд үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон юм.

3. KISS & CRY

Kiss&Cry хамтлаг 2014 оны 1-р сарын 24нд Dominо Game хэмээх дижитал синглээрээ Winning Insight M-н дор дэбютээ хийсэн аж.

Тэд тухайн жилийнхээ 5-р сарын 17нд Revenge хэмээх дуугаараа нэг удаа эргэн ирсэн ч 9-р сарын 5нд гишүүн Хэйна-н гэрээ дуусч хамтлагаа орхисон тул үйл ажиллагаагаа зогсоожээ.

2. 1NB

1NB (1 New Best) хамтлаг 2017 оны 11-р сарын 29-нд Where U At дуугаараа дебютээ хийсэн ба Trivus Entertainment-н дорх таван гишүүнтэй охидын хамтлаг байсан ч дэбют trailer-д нь зөвхөн 3 гишүүн нь л оролцож байжээ.

Тэдний концепт нь ерөнхийдөө аймшиг төрлийн байсан бөгөөд Японы аймшгийн комик зураач Жунжи Итогоос хүртэл магтаал сонсоод амжсан юм. Гэвч энэ бүхний дараа 2018 оны 4-р сарын 27нд тодорхой шалтгаангүйгээр татан буугдаж буйгаа мэдэгджээ.

1. SOLIA

SOLIA нь 2021 оны 8-р сарын 17-нд Dream хэмээх дижитал синглээрээ дебютээ хийсэн Space Music Entertainment-н дор харьяалагдах таван гишүүнтэй охидын хамтлаг байсан бөгөөд зарим гишүүд нь өмнө нь SIOSIJAK хамтлагийн нэг хэсэг байсан аж.

Гайхалтай нь тэд дэбютээ хийснээсээ хойш ердөө тавхан хоногийн дараа буюу 2021 оны 8-р сарын 22-нд тарна гэж мэдэгджээ. Шалтгаан нь гишүүд бүгд өөрсдийн ирээдүйн карьераа хаашаа, хэрхэн чиглүүлэх талаар өөр өөр санаа бодолтой байсан аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button