ATEEZ хамтлагийн гишүүн San-ы sasaeng фэндээ хэлсэн үг интернет хэрэглэгчдийг гайхшруулав

ATEEZ хамтлагийн гишүүн San хамтлагийн гишүүдийг нь хуваарьт үйл ажиллагааны дараа дорм болон зочид буудал руу нь дагаж явахыг завддаг фэнүүддээ хандан Universe аппликэйшний чат хэсэгт зурвас илгээжээ.

San-ы бичсэн зурвас:

‘Сүүлийн үед бид тогтмол үйл ажиллагаанд оролцож байна. Хуваарьт ажлаасаа тараад дормдоо, эсвэл байрлаж буй зочид буудалдаа ирэх бүрд гадна биднийг хүмүүс хүлээгээд зогсож байдаг. Эсвэл харих зүгт маань дагаад явдаг. Үүнээс үүдэж бага зэрэг тухгүй, тавгүй байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу.

Өнөөдөр миний та нарт хэлэх гэсэн зүйл бол.

Та бүхэн бидэнд маш их хайртайг бид маш сайн ойлгож байна.

Би ч бас та бүхэнд маш их хайртай.

Гэхдээ бусдыг тавгүйтүүлэх үйлдэл хийхгүй байцгаая. Баярлалаа.

Өнөөдөр энэ үгийг хэлж буйн шалтгаан минь та бүхэн сайн мэдээгүйдээ ийм зүйл хийсэн гэж бодоод л тэр.’

‘Гэхдээ үүнийг сөргөөр хүлээж авах хэрэггүй шүү.

Бусдад дарамт үзүүлж буйгаа гадарлаагүй учраас үйлдсэн бол ойлгоно оо.

Гэхдээ одооноос эхэлж ийм зүйл хийхгүй бол сайн байна. Ийм үйлдэл гаргаагүй байсан ч би та нарын сэтгэлийг мэднэ шүү дээ.

Энэ үйлдэл чинь дан ганц ATEEZ-д тавгүй санагдаад зогсохгүй бидний эргэн тойронд байдаг хүмүүст ч таагүй санагдах болно гэдгийг ойлгоорой.’

‘Би ATINY нараа юу юунаас ч илүү хайрлаж нандигнадаг болохоор бидний хооронд ямар нэгэн үл ойлголцол үүсээсэй гэж хүсэхгүй байна.

Хөндлөнгийн хүмүүс ATINY нарыг маань сөргөөр харах вий гэж айж байна.

Та бүхэн миний амьдралын хамгийн нандин, үнэ цэнтэй хүмүүс учраас өөр хэн ч та нарыг минь муугаар хэлэх ёсгүй.

Тиймээс миний хүсэлтийг бодолцож үзээрэй.

Энэхүү мессэжээ муухай үгээр төгсгөмөөргүй байна.

Эелдгээр та бүхнээс гуйя.’

Интернет хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

-Ийм чухал сэдвээр мессэж бичтэл юу түүнийг зовоосныг гайхаж байна. Үнэхээр эелдэг бичжээ.

-Үнэндээ илүү хатуу чанга өнгө аястай бичиж болох л байсан. Тэр апп дээр ухамсрын шанаа хүртэх эрхтэй сасэн фэнүүд байж л таарна.

-Энэ чинь нөгөө нууцаар мөрдөх төхөөрөмж тавиулдаг хамтлаг мөн биз дээ? Үнэхээр хүнд хүнд асуудлуудтай тулгардаг юм байна даа.

-Яг үнэн. Хэн нэгнийг хүсээгүй, мэдээгүй байхад нь дагана гэдэг гэмт хэрэг шүү.

-Сасэнүүд фэн биш гэмт хэрэгтнүүд юм.

-Хэлэх үгээ сайтар бодсон нь илт байна.

-Өөр олон айдолууд ч бас энэ талаар дуугараасай. Тэгвэл ядаж буруу зүйл хийж буйгаа ойлгох биз, сасэнүүд.

-Үнэхэээр эелдэг бичжээ. NCT-ийн нэг гишүүн билүү? Сасэн фэн нь дормных нь гадна байхад дунд хуруугаа гаргадаг чинь?

-Хэдэн үг буруу хэлэхэд л фэнүүддээ гомдол мэдүүлж буй мэт сонсогдох байж. Гэвч их мэргэжлийн бөгөөд эелдэг өнгө аястай бичсэн байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button