Тайзан дээрх нүүр хувирал нь төгс байж чаддаг айдолууд

Айдолуудын хувьд сайн бүжиглэж, дуулахаас гадна тайзан дээрх нүүрний хувирал маш чухал байдаг. Нүүр хувирал нь айдолуудыг илүү өөр төвшинд харуулдаг байна.Natt Pann дээрх интернет хэрэглэгчид тайзан дээрх нүүр хувирал сайтай, төгс гэмээр хувирал гаргадаг айдолуудыг нэрлэжээ.

Ингээд тайзан дээрх нүүр хувирал нь төгс байж чаддаг айдолуудыг танд танилцуулж байна.

1. V (BTS)

V-н нүүрний хувирал фэнүүдийг нь галзууруулах шахдаг билээ.

Тэр ердөө нүд ирмэхийн зуур л эгдүүтэйгээс тачаангуй залуу болон хувирч чаддаг.

2. Sunwoo (THE BOYZ)

Нүүрний хувирал дээр Sunwoo хэзээ ч алдаа гаргадаггүй.

Тэр уран бүтээлдээ бүхнээ зориулж байгаа нь нүүр хувирлаас нь ч тод харагддаг.

3. Yeji (ITZY)

Yeji тайзан дээр маш эрч хүчтэй байж чаддаг.

Тэрний нүүр хувирал нь үргэлж хурц, ширүүн төрхийг илтгэж байдаг тул хүмүүсийн анхаарлыг шууд л татаж байдаг.

4. San (ATEEZ)

San үргэлж домог болж чадахуйц нүүр хувирлуудыг гаргадаг.

Тэр зөвхөн нүүр хувирлаараа л дуугаа ямар хүчтэй болохыг мэдрүүлж чаддаг байна.

5. Felix (Stray Kids)

Felix-н тайзан дээрх нүүр хувирал бол next level.

Хэдий бусад үед эгдүүтэй залуу байдаг ч тайзан дээр догшин ширүүн нэгэн болж хувирдаг.

6. Kai (EXO)

Kai-н гайхалтай хоолой болон бүжиглэх чадвар нь тэрнийг гайхалтай айдол гэж хэлэхэд хангалттай байдаг.

Гэвч тэрний тайзан дээрх нүүр хувирал нь бүх зүйлийг next level-д аваачиж чаддаг.

Тэрний тайзыг үзэх төдийд л гайхалтай сэтгэл хөдлөлийг мэдрэх болно.

7. Seonghwa (ATEEZ)

Тэрний нүүр хувирал үргэлж хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.

Түүний гайхалтай нүүр хувирал нь фэнүүдийн анхаарлыг үргэлж татаж байдаг.

8. Yeonjun (TXT)

Түүний тайзан дээрх нүүр хувирал үргэлж цэгцтэй байж чаддаг.

Тайзан дээрх нүүр хувирлаас нь л тэрний ямар эрч хүчтэй нэгэн болох нь харагддаг байна.

9. Jennie (BLACKPINK)

Jennie-н нүүр хувирал үргэлж цэгцтэй, мөн гайхалтай байж чаддаг.

Нүүрний хувирал нь тэрнийг илүү харизмтай харагдуулдаг.

10. Taemin (SHINee)

Түүний нүүр хувирал бол зүгээр л гайхамшиг.

Тэрний нүүр хувирал бүр нь тухайн дууны уур амьсгалыг мэдрүүлж өгдөг.

11. Baekhyun (EXO)

Айдолуудын айдол гэгддэг Baekhyun тайзан дээр гарах гэж л төрсөн нэгэн мэт байдаг.

Тэрний гайхалтай нүүр хувирал нь хэний ч анхаарлыг татаж чаддаг.

Тайзан дээр жинхэнэ гал асаадаг айдолуудын нэг бол яахын аргагүй Baekhyun мөн билээ.

12. Doyoung (NCT)

Тэр тайзан дээрх сэтгэл хөдлөлөө нүүр хувирлаараа илэрхийлдэг.

Яг л жүжигчин мэт гайхалтай нүүр хувирал гаргадаг.

13. Nayeon (TWICE)

Тэр гэнэн хэдий ч дур булаам нүүр хувирлыг гаргаж чаддаг.

Үргэлж цэгцтэй нүүр хувирал гаргаж байдгаараа алдартай билээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button