‘Тансаг’ мэдрэмж өгдгөөрөө алдартай 7 айдол
Хувцаслалт, зан аашнаасаа авахуулаад зүгээр л оршин байгаагаараа тансаг мэдрэмж өгдөг 7 айдолыг доор орууллаа.
TWICE Mina
Дэбьют хийхээсээ өмнө балетаар хичээллэдэг байсан тэрээр эмэгтэйлэг, тансаг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Дэгжин, уян налархай түүний дуу хоолой ч намуухан аятайхан.
ASTRO Eunwoo
Айдол, модел, жүжигчин Ча Инү. Тэрээр бүгдийг хийж чадахаас гадна маш царайлаг. Италид хийсэн энэхүү зураг авалт түүний найрсаг, дэгжин дүр төрхийг бүхэлд нь харуулж өгчээ.
IVE Wonyoung
Үргэлж өнгөлөг байдаг тэрээр залуухан ч гэсэн маш их туршлагатай. Түүний инстаграм зургуудыг харвал ‘үнэ цэнтэй’ мэдрэмж төрүүлэх нь зайлшгүй.
STRAY KIDS Hyunjin
Хэдийгээр хэцүү бүжиг дэглэлт байсан ч түүний хөдөлгөөн бүр хэзээд дэгжин. Тэрээр өмссөн хувцаснуудаа үргэлж амь оруулдаг билээ.
aespa Karina
Энэхүү бичлэг нь түүний тайзны ар дахь дүр төрхийг харуулж өгдөг ба тэрээр эелдэг зөөлөн хоолойтойгоос гадна маш эелдэг. Түүний загвар, хобби, хийж байгаа үйлдэл гээд бүгдээрээ тансаг мэдрэмж төрүүлнэ.
BTS V
Human Gucci гэж нэрлэгддэг V-ын авангард загвар, дур булаам дүр нь сүрдмээр ч энгийн цагаан цамцыг хүртэл тансаг харагдуулж чаддагийг энэ клипээс харж болно.
BLACKPINK Jennie
Human Chanel буюу BLACKPINK Jennie байхгүй бол энэ жагсаалт утгаа алдах биз ээ. Тэрээр тоолж баршгүй олон дээд зэрэглэлийн брендүүлийн нүүр царай байсан ба соло уран бүтээлээрээ өөрийн төгс дүр төрхийг бүрэн харуулсан билээ.