Netflix-ын ‘All of Us Are Dead’ нээлтээ хийсэн даруйдаа 1-т жагслаа. Гэхдээ?

Нийтлэл: Netflix-д гарсан даруйдаа 1-т жагссан 4 дахь Солонгос олон ангит кино

Цахим хэрэглэгчдийн сэтгэгдэл:

– [+2,113, -113] Илүү анхаарал татахын тулд бидэнд ‘D.P.’ гэх мэт олон шилдэг бүтээлүүд хэрэгтэй байна.

– [+1,201, -374] Зүгээр дээ, тийм ч муу биш байсан? Netflix дээр бүтээгдсэн Солонгос олон ангит кинонууд бүгд дээд түвшинд байдаггүйг нотолсон цуврал. Энэ кино зүгээр л B зэрэглэлийнх. Сайн муу гэж маргах арга алга. 5-аас 3 од өгвөл тохирно.

– [+848, -127] Ийм зохиолуудаас залхаж байна, шинэ зүйл хийцгээе.

– [+877, -206] Миний хувьд лав чанарын хувьд жаахан дутуу санагдсан. Зураг авалт коллежийн оюутнуудын төгсөлтийн зураг авалт шиг санагдсан.

– [+220, -10] Гол дүрийн охин жүжиглэхдээ үнэхээр муу…

– [+209, -10] Үзвэл бодсоноос ч дээр байх болно. Гэхдээ Eunjo-гийн дүрд тоглодог жүжигчин үнэхээр муу жүжиглэдэг юм билээ.. Ямар ч нөхцөл байдалд байсан яг ижил нүүрний хувирал гаргадаг. Жүжигчин бүсгүйд харамсаж байгаач яаж ийм жүжиглэлтээрээ найруулагчаас ОК гэх үнэлгээ авсныг гайхаж байна.

– [+164, -32] Би эхний ангийг дуусгаж чадаагүй. Тэд нэг сурагчийг нүцгэлж, зургийг нь авя, ээжийнх нь тухай муухай үг хэлж байсан… Зомби сэдэвтэй кино байж яагаад ийм сургуулийн дээрэлхэлт гаргасныг ойлгоогүй. Бас их хараалын үгтэй.

– [+144, -12] Гол дүрийн охин Eunjo жүжиглэхдээ маш муу. Түүний нүүрэнд ямар ч хувирал байхгүй. Түүний нүүрний булчин ботоксоор дүүрэн юм шиг ерөөсөө хөдөлдөггүй. Аавынх нь дүр илүү нандин санагдсан. Үхэл… Жүжигчин нь үнэхээр муу байсан болохоор анхаарал түүн дээр л төвлөрөөд кинондоо орж үзэж чадаагүй. Бид сайн жүжигчдийг сонгох хэрэгтэй.

– [+110, -16] Хүүхдүүд нь үнэхээр муу жүжиглэсэн. Төгсгөлийн ангиудад сайжирсан харагдсан ч эхний хэсгүүд ичиж санаа зовмоор… Үнэхээр сургуулийн кино төсөл шиг санагдсан.

– [+77, -1] Гол дүрийн охин зүгээр л хорт хавдартай юм шиг.

– [+77, -8] Гол дүрүүд нь үнэхээр муу жүжиглэлттэй болохоор киноны гол үйл явдлыг сүйрүүлсэн юм шиг санагдсан. Зохиол нь зохиолчын бодсоноос өөр байсан байх.

– [+54, -4] Жүжигчид нь маш муу. Эв хавгүй, дутуу жүжиглэлт нь бүх зүйлийг B түвшинд аваачсан. Уг нь их хүлээлттэй байсан юмсан.

– [+50, -4] Би лав маш олон хэсэг алгассаар байгаад дуусгасан. Үнэхээр аймаар кино болохоор нь биш. Би зүгээр л хэнд ч үз гэж санал болгохгүй. Цагийн л гарз. Зохиол нь нэг дор 1000 амтат төмс идэж байгаатай адилхан мэдрэмж өгөөд ядаж байхад төгсгөл нь бүр дордуулсан.

– [+47, -4] Анхныхаасаа тэс өөр, дэндүү олон шаардлагагүй сэтгэл хөдлөлийн үзэгдэл…

7 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button