Шархалсан сэтгэлийг эдгээхэд туслах 10 дуу

Гэгээн хайрын баярын өдөр болоход сар ч хүрэхгүй хугацаа үлджээ. Харамсалтай нь хүн болгон энэ өдрийг тэмдэглэж чаддаггүй. Зарим ганц бие хүмүүс өмнөх харилцаанаасаа маш том шарх авсан тул өөр нэгэнтэй шинэ харилцаа үүсгэхээсээ эмээдэг. Үүнийг даван туулах маш олон зам байдаг ч дуу шиг сэтгэлд хүрэх нь цөөн билээ.

Доорх 10 дууг хүнд үеийг даван туулж буй танд зориулав.

Jessi – Numb

Уй гашуун хамгийн эцсийн шат бол зүгээр л хүлээн зөвшөөрөх. Энэхүү гунигтай боловч итгэлтэй байгааг илэрхийлсэн дуу нь өөрийг нь гомдоож байсан үеүдийг дурсаж, хортой харилцаанаас өөрийгөө аварч гарч байгаа тухай өгүүлдэг.

Jennie – Solo

Уг дуун ямар ч сэтгэл хөдлөлгүй энгийн харилцааг өгүүлдэг. Ийм үерхлийг хурдан дуусгаж ганц бие амьдралаа тэврэн аваарай.

Red Velvet – One Of These Nights

Тайвшруулах баллад өнгө аястай энэ дуу нь сэтгэлийн өвдөлтийг намдаах хамгийн сайн эм. Бүх салалт ижил байдаггүй ба тэд салсны дараах зовлон шаналлын тухай дуулдаг.

Taeyeon – What Do I Call You

Мэдээж хэрэг хуучин найз залуугаа мартана гэдэг амаргүй зүйл. Энэхүү chill bop дуу нь үүнийг маш сайхан илэрхийлсэн ба салсан хосуудын үе шатуудын талаар өгүүлдэг.

SHINee – Don’t Call Me

Уг дуун дээр өмнө нь үерхэж байсан хүнгүйгээр, өөрийнхөө сайн байгааг илэрхийлж, юу ч болсон эргээд нийлэхийг хүсэхгүй байгаа тухай гардаг.

CL – Lover Like Me

CL дууныхааа үгээр дамжуулан өнгөрснийг мартаж, өөрийгөө хайрла гэж хэлнэ. Хүн бүр л ийм зүйл туулдаг шүү дээ.

 Rosé – Gone

Цаашаа явахын тулд зарим зүйлсийг хаях хэрэгтэй. Уг дуун дээр харилцаагаа яагаад дуусгах болсон тухай өгүүлдэг.

MAMAMOO – Starry Night

Өнгөрсөн хайрыг мартах хэцүү гэдгийг энэ дуу хамгийн сайнаар дүрсэлдэг.

Soyeon – Interview

Уг дуу нь үнэндээ салсныхаа дараа өөртэйгөө ярьж байгаа монолог юм. Soyeon-ны хоолой танд тайтгарал өгөх болно.

IKON – Love Scenario

Бүх салалт үзэн ядалтаар дуусах албагүй. Уг дуу нь өнгөрсөн харилцааныхаа талаар эелдгээр ярьж, муухай мэдрэмж үлдээлгүй, цэвэрхэн салсан тухай өгүүлнэ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button