Single’s Inferno-н од Cha Hyunseung жүжигчнээр дэбют хийх үү?

Single’s Inferno нэвтрүүлэг цацагдсанаас хойш нэвтрүүлгийн оролцогчид олны анхааралд маш их өртөөд байгаа билээ.

Сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж, алдартай байгаа оролцогч бол Cha Hyunseung юм. Өндөр, булчинлаг бие мөн царайлаг төрхөөрөө олны анхаарлыг ихэд татаж байгаа билээ.

Тэрнийг үзэгчид Sunmi-н арын бүжигчин гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэдний хамтдаа бүжиглэж буй бичлэг Youtube дээр 5 сая үзэлт давсан байдаг.

Sunmi-н халуухан арын бүжигчнээс Single’s Inferno-н од болсон залуу саяхан өгсөн ярилцлагын үеэр жүжигчин болох төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн юм.

Тэр аль хэдийн жүжигчний замналаа эхлүүлэхээр бэлдэж эхэлсэн гэдгээ хэлсэн юм.

Интернет хэрэглэгчдийн сэтгэгдэл:

1.Болзооны шоунууд чинь зүгээр л өөрийгөө рекламдах арга шүү дээ.

2.Жүжиглэх талаар.. мэдэхгүй юмдаа.

3.Тэрнийг тийм (жүжиглэх) царайтай гэж хэлэхгүй ээ.

4.Тэгэхээр бүгдийг нь төлөвлөж байсан байх нь.

5.Санамсаргүй зүйл гэж үү?

6.Ийм учиртай болохоор л шоунд орсон байх нь..

7.Ийм болохоор л болзооны шоунууд үздэггүй юм. Эцэст нь зүгээр л өөрийгөө сурталчлах явдал болж хувирдаг шүү дээ.

8.Айн?

9.Жүжиглэх ээ?

10.Дараа нь шивээсээ арилгах болов уу гэсэн бодол орж ирж байна.

11.Тэр зүгээр л нэг сайхан биетэй дундаж залуу шиг харагдаад байна. Хүмүүс яагаад түүнд унаж тусаад байгааг ойлгох юм алга даа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button