Догбугги идэж суухдаа SM агентлагаас урилга авсан дуучин

Олны сонирхолд нийцсэн маш олон дуучдын бэлтгэгдэгч байх үеийн түүх байдаг ч тэр дундаас EXO SEHUN-ийн түүхэнд хүмүүс илүү дуртай. Тухайн үед үнэхээр л шуугиулж чадсан түүний дадлагажигч болсон түүх.

Бага сургуулийн сурагч буюу 13 настай Oh Sehun хичээлээ тарж явахдаа гудамжин дахь түргэн хоолны газар хооллохоор болов. Удалгүй түүн дээр SM Entertainment-ийн ажилчин бүсгүй санал тавихаар ирсэн гэдэг. Түүний энэ түүх сонирхолтой учраас Sehun олон нэвтрүүлэг болон ярилцлага дээр хуваалцсан байна.

Sehun хэлэхдээ ‘Намайг догбугги идэж байтал нэг эмэгтэй гүйж ирээд надад нэрийн хуудас өгөхийн зэрэгцээ ээжийн маань гар утасны дугаарыг асуусан’ гэжээ.

Сонгон шалгаруулалтын менежерийн гэнэтийн санал түүнд хачирхалтай санагдсан бөгөөд тэрээр киноны хэсэг шиг инээдтэй хөөцөлдөөн болсон гэв. Sehun-ийг бага байхаас нь хойш ээж нь түүнд хэнийг ч дагаж болохгүй, хэн болохыг нь мэдэхгүй бол дугаараа бүү өг гэж захидаг байсан аж. Иймд тэрээр SM-ийн ажилтан эмэгтэйг луйварчин гэж ойлгосон учраас түүнийг аль болох тоохгүй 30 минут явсны эцэст нэрийн хуудсыг авсан гэжээ. Энэ тухайд өөрөө хэлэхдээ ‘Танихгүй хэн нэгэнтэй харьцахаас зайлсхийж, ойртож ирвэл зугтах ёстой гэж эцэг эх маань сургасан. Тиймээс би сонгон шалгаруулалтыг хариуцсан менежерээс 30 минутын турш зугтаж байсан’

Улмаар Sehun шалгаруулалтад ороод зогсохгүй тэнцэж 4 жилийн турш бэлтгэгдсэн ба 2012 оны 4-р сарын 8ны өдөр албан ёсоор EXO хамтлагт дэбют хийжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button