Red Velvet хамтлагийн ахлагч Irene сэтгүүлчдэд дургүйцлээ илэрхийлэв

1-р сарын 27-ны өдөр үдээс хойш Seoul хотын Songpa-gu дүүрэгт байрлах Jamsil Indoor Gymnasium-д 11 дэх удаагийн ‘Gaon Chart Music Awards’ шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг арга хэмжээнд оролцсон уран бүтээлчид дундаас Red Velvet охидын хамтлаг илүүтэй ярианы сэдэв болж байна. Тэдний чамин цагаан даашинзаар гоёсон байдал хийгээд үзүүлбэр, өнгө төрх үзэсгэлэнтэй байсныг нуух юун. Гэвч гол асуудал нь энэ биш юм.

Улаан хивсний ёслол дээр сэтгүүлчид гишүүдийг амны хаалтаа тайлахыг хүссэн байна. Харин ахлагч Аирин гараараа X-ийг дүрслэн үзүүлж хэдэнтээ эсэргүүцэж, боломжгүй гэдгийг илэрхийлэв.

Сэтгүүлчид дахин, дахин тэднийг маскаа аваарай хэмээн хэлснээс болж гишүүд эргэлзсэн байртай зогсоход Аирин бусдадаа X гаргахыг санал болгожээ. Улмаар Сылги, Вэнди хоёр ч бас гараараа X үзүүлж, сэтгүүлчдээс ойлгохыг хүсэв.

Гэсэн ч арын ажилчид тэднийг амны хаалтаа авж болно гэж дохиход гишүүд тайлахаас өөр аргагүй болсон юм. Үүнд Аирин тийм ч тааламжтай хандахгүй байлаа. Учир нь Солонгос дахь корона вирусын батлагдсан тохиолдол өдөрт 10,000-г давж илэрч байгаа юм. Үүнд хүн болгон аль болох маскаа тайлахгүй байх нь цар тахлын үеэрх чухал дүрэм юм.

Гишүүдийн амны хаалтгүй зургуудаас:

НЕТИЗЭН НАРЫН СЭТГЭГДЭЛ

  1. Гишүүдэд ямар тухгүй байсан нь харагдаж байна. Ийм хүнд цаг үед маск тайлахыг шаарддаг сэтгүүлчдийн буруу.
  2. Аирин эцсээ хүртэл тайлж болохгүйгээ учирлаж байсан ч тэнд үнэхээр байдал замбараагүй болсон, сэтгүүлчид байн байн маскаа тайл гэж орилж эхлэсэн. Тиймээс л маскаа авсан.
  3. Бидэнд ийм хүчтэй ахлагч байгаа нь сайн хэрэг шүү.
  4. Тэр зүгээр ч нэг ахлагч биш, Аиринд ахлагч байх түмэн шалтгаан бий.
  5. Саяхан болсон шагнал гардуулах ёслолд оролцсон ихэнх уран бүтээлчид халдварыг авсан байсан. Тийм байхад маскаа тайл гэж хэлэх чинь буруу.
  6. Яагаад одуудыг дандаа шахаж шаарддаг юм бэ? Энэ ноён боолын харилцааг болих хэрэгтэй.
  7. Аирин мунхагаар зөрүүдлэсэн юм биш, тэр ухаантайгаар тэмцсэн.
  8. Арын ажилчид нь тэднийг загнасан байх. Маскаа тайл гэхэд нь хурдан тайлахгүй, яагаад үймээн үүсгээд байгаа юм гэж хэлсэн биз, тэгээгүй бол Аирины царай тэгж дор нь хувьсахгүй.
  9. Охидуудаа илүү болгоомжтой байцгаая. Аиринаа сайн байна шүү, арын ажилчин ч тэр, сэтгүүчил ч тэр ялгаагүй амьтад.
  10. Тэд хүссэн болохоороо маск зүүсэн биш гэдгийг ойлгоход хангалттай байсан юмсан.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button