JYP Entertainment-ийн шинэ охидын хамтлаг NMIXX дээр хүмүүс хоёр хуваагдаж байна

JYP-ийн бэлтгэсэн охидын хамтлаг нь хэзээ ч урам хугалж байгаагүйгээс гадна үргэлж амжилттай байдаг нь дараагийн хамтлагийг өндөр хүлээлтээр хүлээхэд хүргэдэг.

Тэгвэл тус агентлаг нь өөрсдийн шинэ охидын хамтлагийг дэбют хийлгэхэд хэдийнээ бэлэн болжээ.

7 гишүүний бүрэлдэхүүнтэй бүх гишүүд нь All-Rounder дараах охидын хамтлаг нь өнгөрсөн оны сүүлээс хойш гол ярианы сэдэв болсон ба эцэст нь ирэх 2-р сард албан ёсоор дэбют хийх болжээ. Гишүүдийг танилцуулбал:

SULLYOON – 2004 01/26

JINNI – 2004 04/16

HAEWON – 2003 02/25

BAE – 2004 12/28

LILY – 2002 10/17

JIWOO – 2005 04/13

KYUJIN – 2006 05/26

НЕТИЗЭН НАРЫН СЭТГЭГДЭЛ

  1. Яагаад бүгдээрээ ийм хөөрхөн байгаа юм бэ?
  2. Үнэхээр хөөрхөн охидууд, гэхдээ энэ тэдний дэбют дуу юм биш биз дээ?
  3. TWICE, ITZY хоёр анх зарлагдаж байх үеэсээ өөр төрхөөр гарч ирсэн байдаг. Энэ охидын хамтлаг ч адилхан. Эдгээр өдрүүдэд одууд бүгдээрээ хөөрхөн харагдаад байх юм.
  4. Зурагнаас илүүтэй бичлэг дээр хөөрхөн харагдаж байсан. Хурдхан шиг л клипийн үзмээр байна.
  5. Sullyoon, Lily хоёр үнэхээр үзэсгэлэнтэй.
  6. Үнэндээ Sullyoon-ыг эс тооцвол тэд одууд шиг харагдахгүй байна.
  7. aespa бас энэ хамтлаг хоёр ялгаагүй, яагаад том агентлагуудын уран бүтээлчдийн нүүр царай ийм муу болчихсон юм бэ? STAYC болон IVE-ийн нүүр царай хажууд нь хамаагүй дээр юм.
  8. Тэд бүгд Солонгос биз дээ? Тэгвэл сайн шүү.
  9. ITZY дэбют хийгээд хэр удсан билээ? Шинэ хамтлаг гаргах цаг нь болсон юм уу?
  10. Би өөрөөсөө илүү JYP-ийн охидын хамтлагт итгэдэг.
  11. Тэдний нүүр царай JYP стиль биш шиг л байх юм. Өөр визуалтай хүүхдүүд олоогүй юм байх даа.
  12. Kyujin, Sullyoon хоёр хөөрхөн байна.
  13. Тэдний бичлэгүүдийг үзэхэд үнэхээр бүх төрлийн авьяастай, чадварлаг хүүхдүүд байна лээ. JYP алдана гэж байхгүй шүү дээ.
  14. Нэрнээсээ эхлээд болохоо байсан, энэ удаад тэд жинхэнэ баларчээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button