Сүүлийн 7 хоногт 20+ айдол Корона вирусийн халдвар авлаа

Энэ 7 хоногт маш олон айдолууд COVID-19 халдвар аваад байгаа ба үүнд цахим хэрэглэгчдийн санаа зовнин байна.

1-р сарын 19-нд EPEX-ийн гишүүд болох Wish, A-Min, Jeff нар COVID-19 ийн шинжилгээнд хамрагдсан гэдгийг C9 Entertainment мэдээлэв. Үүний дараа Super Junior хамтлагийн Eunhyuk корона вирусийн халдвар авсан гэдгийг Label SJ агентлагаас мэдэгдсэн.

Нэмж дурдахад YG Entertainment-ийн хэд хэдэн уран бүтээлчид COVID-19 вирус авсан гэж оношлогджээ. 1-р сарын 23-нд iKON хамтлагийн Jinhwan, Yunhyeong, Donghyuk нар эерэг гэх хариуг авсан. WINNER-ийн гишүүн Lee Seung Hoon урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн ч маргааш нь эерэг үр дүнд хүрсэн. Дараа нь 1-р сарын 25-нд iKON-ын гишүүн Koo Jun Hoe болон TREASURE-н Yoshi нар мөн л эерэг гарсан. Вакцинд бүрэн хамрагдсан iKON Chanwoo, TREASURE-ын Hyunsuk, Junkyu, Mashiho нар ч бас 1-р сарын 27-ны өглөө эерэг гэх хариу авсан.

1-р сарын 24-нд The Boyz хамтлагийн гишүүн Eric эерэг гарсан нь батлагдсан бөгөөд хэд хоногийн дараа тус хамтлагийн гишүүд Younghoon, Hyunjae нар ч бас вирусийн халдвар авсан гэдгийг IST Entertainment мэдээлсэн.

Дээрх мэдээллийн дараа WEi-ийн Kim Dong Han, Yoo Yong Ha, Kang Seok Hwa нар 1-р сарын 25-нд PCR шинжилгээнд хамрагдсан ба мөн л эерэг гарсан байна.

Дараагийн өдөр нь Hyolyn-ийн агентлаг Bridge албан ёсны мэдэгдэл гаргаж, түүний шинжилгээний хариу эерэг гарсан гэдгийг хэлсэн.

Мөн Kep1er хамтлагийн Chaehyun, Youngeun. Соло дуучин Kwon Eun Bi, Weeekly-ын Jaehee нар COVID-19 халдварыг авчээ.

Цахим хэрэглэгчлийн сэтгэгдэл:

– Бүгд хурдан эдгэрээсэй. Дэглэмээ сайн бариад аюулгүй байгаарай.

– Энэ 7 хоногт олон айдолууд шинжилгээ өглөө шүү… Хурдан эдгэрээсэй.

– Сүүлийн үед юу болоод байна аа? Олон айдол вирусийн халдвар авчихлаа.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button