Цайны цагаараа, эсвэл нэг дор сууж байгаад үзээд дуусгах боломжтой хөнгөн богино драмууд

Драм үзмээр байвч 16-20 ангитай, нэг анги нь л нэг цаг үргэлжилдэг драм цувралуудыг үзэх боломжгүй, завгүй, эсвэл урт драмд сонирхолгүй хүмүүст зориулсан туйлын богино мини драмуудаас санал болгож байна.
1.Seven First Kisses

8 ангитай, нэг анги нь 10 минут л үргэлжилнэ.
25 хүртлээ хүнтэй үерхэж үзээгүй бүсгүй төрсөн өдрөө ганцаараа өнгөрүүлнэ. Нэгэн өдөр тэрээр хүсэл биелүүлэгч дагинатай учрах бөгөөд дагина түүнд тус тусын онцлогтой долоон залуугаас өөрт тохирохоо сонгох боломж бэлэглэжээ. Анги бүр дээр өөр өөр залуугийн түүр үргэлжилнэ. Хөгжилтэй, хөнгөн драм.
2. Another Parting

5 ангитай. Нэг анги нь 10 минут үргэлжилнэ.
Амьдралынхаа сүүлчийн өдөр учирсан залуу, бүсгүй хоёр сүүлийн мөчөө хамтдаа дахин давтагдашгүйгээр өнгөрүүлж буй талаар гарна. Үргэлжлэлийг таны сонирхолд. Хурдан, богинохон, галзуу хулгана мэт савласан тийм драм.
3. Splash Splash Love

2 ангитай. Тус бүр 70 минут үргэлжилнэ.
Сургуулийн сурагч охин эртний Чусоны үе рүү санамсаргүй шилжиж ирснээр хоёр өөр цаг хугацаанд амьдардаг хүний учрал эхэлнэ. Чусоны үед учирсан эрхэм нь хаан бөгөөд удаан үргэлжилсэн үер, тахал зэрэгт санаа зовнисон нэгэн байлаа. Хэн хэн нь хувьдаа асуудалтай, гэхдээ хамтдаа тэд амар амгаланг олж чадах болов уу?
4. Page Turner

3 ангитай. Тус бүр 1 цаг үргэлжилнэ.
Энэхүү драм нь таныг инээлгэнэ ч, уйлуулна ч. Хүнд хэцүү амьдралтай нүүр тулсан гурван ахлах сургуулийн сурагч нэг нэгэндээ тусалж буй талаар гарна. Энэхүү драмын ачаар та өөрийгөө олж нээж ч мэдэх юм.
5. One Sunny Day

10 ангитай. Нэг анги нь 12 минут.
Сэтгэлийн шархтай нэгэн эр Чэжү арал дээр ажлаар ирнэ. Тэндээ нэгэн бүсгүйтэй ойр ойрхон таарах болжээ. Золгүйгээр дээрэмдүүлснийхээ дараа тэд нэг өрөөнд амьдрахаас өөр аргагүй болдог. Нэг нэгэндээ найдаж эхлэх болсноор тэдний зүрх бага багаар гэсэх биз ээ. Сүрхий хяслангүй хөнгөн дулаахан драм.
6. Binggoo

2 ангитай. Тус бүр 60 минут үргэлжилнэ.
Bing Goo гэдэг нь дагтаршсан мөсийг хэлдэг бөгөөд дармын үйл явдлыг шууд илэрхийлж чадна. 1970-аад онд амьдарч байсан нэгэн залуу санамсаргүйгээр мөсөнд хөлдөн гацаад 37 жилийн дараа сэрдэг. Ингээд амьдрал нь орвонгоороо эргэнэ. Мэдээж богино романтик драм тул гол дүрийнхэн маань удаан зовохгүй ээ.
7. Queen of the Ring

6 ангитай. Нэг анги нь 30 минут үргэлжилнэ.
Гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг, өөрийгөө хэзээ ч хайрлуулахгүй гэж боддог охины тухай өгүүлнэ. Нэгэн өдөр тэрээр ээжээсээ ид шидийн бөгж өвлөн авах бөгөөд бөгжийг зүүж өгсөн залуу нь зүүлгэсэн хүндээ дурладаг шидтэй гэнэ. Ингээд амьдрал нь орвонгоороо эргэнэ. Өөрийгөө хайрлах нь хэчнээн чухал болохыг харуулсан драм юм.
With havin so much written content do you ever run into any issues of plagorism or copyright infringement?
My website has a lot of completely unique content I’ve either created myself or outsourced but it looks like a lot
of it is popping it up all over the web without my agreement.
Do you know any solutions to help prevent content from being
stolen? I’d really appreciate it.