Эсрэг талын дүрээ сэтгэлд хоногштол бүтээсэн Солонгосын 8 эрэгтэй жүжигчин

Үнэн төрх нь царайлаг сайхан ч гэлээ дэлгэцэнд бүтээсэн дүр нь үзэн ядмаар, аймшигтай, тэвчихийн аргагүй тийм жүжигчдийн талаар ярилцъя. Үзэгчид тэднийг үзэн ядах нь энүүхэнд. Тэр хэрээрээ эдгээр сайхан залуу жүжигчид хэр чадвартайгаа харуулсаар иржээ. Доор царайлаг сайхан, цэл залуухан хэрнээ адгийн хорон санаатны дүрийг гарамгай гаргасан 8 эрэгтэй жүжигчнийг онцоллоо.
Жүжигчин Kim Jae Wook

Үйлдсэн аймшигт гэмт хэргүүдээс нь зөвхөн дуу хоолой нь л бичигдэж үлдсэн аюулт цуврал а.луурчны дүрийг Ким Жэ Үг жүжигчин The Voice цувралд бүтээсэн нь үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ.
Жүжигчин Park Hae Jin

Bad Guys цувралын Lee Jung Moon гэх нууцлаг дүрээрээ жүжигчин Паг Хэ Жин хамгаас тодоор гялалзсан билээ.
Жүжигчин Im Siwan

Хөдөөний гэнэн ичимхий залуугаас хилэнт хоёр нүүртэн болж хувирч буй дүрийг жүжигчин Им Шиван Strangers from hell цуврал дээр гайхамшигтай гаргаж чадсан.
Жүжигчин Nam Goong Min

Чөтгөрийн мэт эсрэг дүрийн талаар ярьж буй тохиолдолд жүжигчин Нам Гүн Минийг дурдахгүй байхын аргагүй билээ. Түүний бүтээсэн сөрөг дүрүүдийг Солонгосчууд хэзээ ч мартаж чадахгүй биз ээ.
Жүжигчин Park Bo Gum

Аймшигтай инээмсэглэдэг ч давхар дүрийнхээ зовлон шаналлыг гайхалтайгаар харуулж чадсан нь дүрийнх нь муу муухайг хүртэл мартахад хүргэдэг тийм дүрийг жүжигчин Паг Бугом Hello Monster цувралд бүтээжээ.
Жүжигчин Do Kyung Soo (D.O)

Хамтлагийнх нь гишүүдийн тоглоом хийж ярьдаг D.O-ийн хурц ширүүн харц Hello Monster цувралын аймшигт цуврал алуурчны дүрийг бүтээхэд том давуу тал болж чаджээ.
Жүжигчин Lee Jong Suk
![LJSVN][Engsub] Lee Jong Suk - V.I.P 1st Trailer - YouTube](https://i.ytimg.com/vi/yKlAgIWOqVw/maxresdefault.jpg)
Жүжигчин И Жун Сог V.I.P цуврал дээр жинхэнэ чөтгөрийн гэмээр муу дүрийг бүтээж, өөрийгөө дахин нэг удаа баталж харуулжээ.
Жүжигчин Lee Dong Wook

Үргэлж манай талынхнаас нэг алхмын өмнө явдаг хурц шийдэмгий эсрэг дүрийг И Дун Үг жүжигчин Strangers from Hell цувралд бүтээсэн билээ. Түүний тайван, цэмцгэр хийгээд хэрцгий байдал нь юу юунаас илүү аймшигтай мэдрэмжийг төрүүлж байв.
Таны хувьд эсрэг дүрийг сэтгэлд хоногштол гаргадаг ямар жүжигчин байдаг вэ?