Жиа-н нетизэнчүүдээс шүүмжлэл хүлээгээд буй хувцаслалт

Netflix-н Single’s Inferno шоугаар олонд танигдаад буй influencer, Youtuber Жиа-н хувцаслалт нь нетизэнчүүд буюу солонгосын интернет хэрэглэгчдээс сөрөг сэтгэгдэл хүлээгээд байна.

Тэрээр Knowing Bros буюу Танид ах нар нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор болсон юм. Нэвтрүүлгийн урьдчилсан бичлэгт оролцохоор ирэхдээ өмссөн дүрэмт хувцас нь түүний биеийн галбирыг тодотгож өгсөн байсан нь нетизэнчүүдэд таалагдаагүй бололтой.

Дүрэмт хувцасыг өөрийн хэв магт тохируулан өөрчилж өмссөн нь сөрөг сэтгэгдэл аваад байгаа ба нетизэнчүүд түүнийг уучлал хүсэх эсвэл ямар нэгэн тайлбар хий хэмээн шаардаж байна.

Тэр угаасаа биеийн хэсэг ил гардаг тор гэх мэтийн хувцас өмссөн бол зүгээр байх байсан юм. Үүн дээрээ ч хөөрхөн байна гэж магтаал хүртэх байсан. Гэвч тэр сургуулийн дүрэмт хувцасыг тайраад өмсчихсөн байна шүү дээ. Жиа өөрөөр бодож өмссөн байж магадгүй. Гэхдээ ийм хувцас сурагчдад аюул учруулдаг гэдгийг санаж ав’ –Нетизэн 1

‘Дүрэмт хувцас ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүдэд зориулагдсан байдаг юм. Тиймээс иймэрүү s**ual байдлаар өөрчилж өмсөх нь буруу зүйл’ Нетизэн 2

Хэдийгээр уг нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид тус бүр өөр өөр мэдрэмж өгөх, өөрсдийгөө илэрхийлэх байдлаар дүрэмт хувцасаа өмсдөг ч гэсэн Жиа-г хэтэрхий хол явсан гэж үзээд байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button