2000-аад оны мартагдашгүй СОАК-ны эмэгтэй 5 дүр

2000-аад он бол Ази даяар нөлөөгөө түгээсэн Солонгосын олон ангит киноны эхлэл байв. Энэ үед гарсан олон ангит кинонуудад гол дүрийн эмэгтэй дандаа эелдэг, гэмгүй, сахиусан тэнгэрийн дүр төрхтэй байдаг. Харин цувралыг сонирхолтой болгох үүднээс хоёр дахь эмэгтэй гол дүрийг зальтай, шуналтай, гурав дагч нэгнээр бүтээдэг. Тэгвэл та бидний сэтгэлд үлдсэн 2000-аад онд хамгийн их шуугиулсан гэх 5 эмэгтэй жүжигчдийг олны санал хураалтаар гаргасан байна.

1.Kim So Yeon (All About Eve)

All About Eve бол 2000 онд гарсан алдартай жүжиг бөгөөд гол дүрийн заль мэх ихтэй бүсгүйг Kim So Yeon бүтээснээр олон үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулжээ.

Харин тэрээр энэ кинонд тоглосноос хойш 22 жилийг ардаа үджээ.

2.Kim Tae Hee (Stairway to Heaven)

2000-аад оны эхээр кино урлагийн салбарт хөл тавьсан Ким Тэ Хи нь шуналтай хойд эгчийн дүрийг бүтээж олон сая үзэгчдийн ой санаанд тодхон үлдсэн билээ.

Тэрээр ‘Диваажингийн шат’ кинонд тоглосноос хойш 19 жил болжээ.

3.Kim Seo Hyung (Temptation Of A Wife)

‘Эхнэрийн урхи’ цуврал нь 2000-аад онд гарсан Солонгос кинонуудаас хамгийн амжилттай нэр хүндийг олсон гэр бүлийн цуврал юм. Kim Seo Hyun нь хамгийн сайн найзынхаа нөхөртэй гэрлээд зогсохгүй сайн найзаа алах шахсан тул үзэгчид Ae Ri гэх дүрийг маш их үзэн ядаж, шүүмжилсэн. Ингэснээр Kim Seo Hyung-ийн залуу насны карьерт хүчтэй нөлөө үзүүлж, түүний нэр хүнд сайн өссөн юм.

Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэгээр зогсохгүй олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүндтэй, чадварлаг, үлгэр дуурайлал болсон жүжигчин билээ. Тэрээр дээрх цувралд тоглосноос хойш өдгөө 14 жилийн нүүрийг үзэж байна.

4.Park Sol Mi (Winter Sonata)

Хэдийгээр тэрээр хит цувралд мартагдахааргүй олон дүр бүтээсэн ч салбарынхаа шилдэг жүжигчин болж чадаагүй нь харамсалтай. Нэгэн хэвийн олон туслах дүрд тоглосон бөгөөд бараг нөлөө үзүүлээгүй байна.

Гэсэн ч явцын дунд түүний жүжиглэлт сайн үнэлэмжинд хүрч, хөлөө олж чадсан билээ. Winter Sonata-аас хойш 20 жил өнгөрчээ.

5.Han Eun Jung (Full House)

‘Full House’ цувралд Song Hye Kyo-ын эсрэг дүр болох муу эмэгтэй бүтээсэн тэрээр тухайн үед олны анхаарлыг ихээхэн татаж чадсан байна.

Тэрээр дээрх кинонд тоглосноос хойш 14 жил болжээ.

3 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button