‘Teen Story’ Хүүхдүүдээ, та нар гадуур явж байхдаа SM-ийн casting-д өртвөл…

Та нар яах байсан бэ? SM энтертайнмент болохоор хэрэв чи дэбьют хийх боломжтой болчихвол томоохон цохилт хийн гарч ирэх 90%-ийн боломжтой байна гэсэн үг. Тэгээд чи гудманд явж байхдаа casting-д өртвөл бусад трэйний нараас хөөрхөн, царайлаг байна гэсэн үг.

Чи дунд сургуулийн нэгдүгээр анги, мөн өөрийн юунд дуртайгаа, ямар мэргэжилтэй болохоо сонгоогүй байгаа гэж бодъё. Чи, ‘трэйний болох уу’ гэсэн саналыг зөвшөөрөх байсан болов уу? Жингээ бариад л, мэс засалд ороод л, чи угийн туранхай, хөөрхөн бол иймэрхүү зүйлд стресстэх ч шаардлагагүй л дээ.

Бэлтгэл хийгээд ирэхээр аажимдаа хэцүү хүнд болж эхэлнэ, утсаа ч оролдох боломжгүй. Тэгээд бэлтгэл хийхийн тулд сургуулиасаа ч гарна. Сургуулийн аялал энэ тэрт явж дурсамж бүтээж чадахгүй, найзуудтайгаа холбоо тогтоосон ч бараг л уулзаж чадахгүй.

Мөн түүнчлэн чамтай өрсөлдөх өчнөөн олон хүмүүс байгаа болохоор дэбьют хийх эсэх чинь ч батлагдаагүй. Чи зүгээр л ‘дадлагажигч’ болно. Ингэсэн ч гэсэн трэйний болохыг хүсэж байна уу?

1. +311, -0 Дунд сургуульд байхад ч, ахлах сургуульд байхад ч надтай өрсөлдөж, тэмцэх маш олон хүүхдүүд байгаа. Тиймээс би чадахгүй ээ. Тэд намайг үзэн ядсан нийтлэлүүдийг харин ч нэг бичиж өгөх биз ㅋㅋㅋ

2. +299, -2 Алдартнуудыг мэдэхгүй юм, гэхдээ би зүгээр л VLIVE хийж, фэнүүдтэйгээ чатлахыг хүсдэг. Гэхдээ ㅋㅋ би аймар гайхаж, цочирдохоороо унгаад, маш чангаар хараал хэлчихдэг юм.. Хэрэв хамтлагийн гишүүд маань миний төрсөн өдөр гээд камераа бариад, гэнэтийн бэлэг өгөх юм бол би мэдээж хараал хэлж, дүрмийн дагуу PANN дээрх хүмүүс намайг харааж зүхнэ. Би маш их үзэн ядсан сэтгэгдэл, нийтлэлүүд авна биз….’Ah f*ck!!!!!’ пирр пирр ‘Би үнэхээр их гайхсандаа… omo…уучлаарай…omo яах вэ… Би үнэхээр цочирдсондоо л… Уучлаарай…’ㅋㅋ Би яг ингэж л дуусах байх даа.

3. +177, -7 Чи SM-д дадлагажигч болоод дэбьют хийж чадахгүй байлаа ч тэр чинь ертөнцийн төгсгөл биш шүү дээ. Өөр агентлаг руу орох боломжтой.

4. +71, -2 Хэрэв би хөгжмийн шагнал гардуулах ёслол дээр бааясаа хараад, харц тулгарах, аль эсвэл тайзан дээр түүн рүү харвал би автоматаар инээчих байх. Тэгээд хүмүүс намайг үзэн ядаж, PANN дээр төрөл төрлийн нийтлэл бичнэ биз.

5. +44, -0 Би үнэхээр хөшүүн, яг л мод шиг болохоор мэдээж чадахгүй… Би хэзээ ч өөр шигээ ийм мод хүнийг харж байгаагүй ээ.
6. +41, -0 Хэрэв би 15 настайдаа гудманд явж байгаад cast-д өртвөл, трэйний болно. Харин 18 настайдаа тэгвэл ирээдүйгээ бодоод чадахгүй ээ.

4 сэтгэгдлүүд

  1. bi lav herv hurhun nuur tsaraitai bsn bol shuud l zuvshurh bla ndd bol goy biy bga ch tsarai der asudltai tegsh hemgui nuurni helbrte ch nud humsg hamr urul edr bol dajgui bas duulj bujigleh huselte ch avyas baidgig medku
    herv asuvl shud l zuvshrnu kkk

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button