SHINee хамтлагийн гишүүн Taemin-д юу тохиолдсон бэ?

Taemin-тэй хамт цэргийн алба хааж буй залуус түүнд цэргийн амьдрал үнэхээр хэцүү байсан талаар хуваалцав.

Одоогийн байдлаар фэнүүд Taemin (SHINee)-ийн сэтгэцийн эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Тухайлбал 5-р сарын дундуур цэргийн алба хаахаар явсан Taemin-ийн тухай SM агентлагийн зүгээс түүнийг цааш үргэлжлүүлж чадахгүй болсон хэмээн дуулгав. Өнгөрсөн хугацаанд тэрээр сэтгэлзүйн эмчилгээ, зөвлөгөө авч байсан ч сэтгэлийн хямрал, түгшүүрийн эмгэгийн шинж тэмдгүүд улам дордсон байна. Тиймээс тэрээр цэргийн алба хаах үүргээ нийгмийн зүтгэлтэнээр гүйцэтгэнэ. Мөн тус компани фенүүдийнхээ санааг зовоосонд уучлалт гуйж, Taemin-ийн эмчилгээг сайн явуулж, эдгэрэхэд нь туслана гэдгээ мэдэгджээ.

Цэрэгт явахаас өмнө Taemin-ийн сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг тэр бүр илрээгүй. Мөн сүүлийн үед SHINee-ийн гишүүд Taemin-д санаа зовж байна гэж байн байн хэлж байсан бөгөөд Taemin-ийн цэргийн амьдрал хүнд байсан тухай мэдээлэл таржээ. Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох theqoo сайт дээр нэрээ нууцалсан Taemin-тэй хамт цэргийн алба хааж буй хүн хэлэхдээ Taemin-ийг ирэхэд цэргүүд түүний гарын үсгийг авахаар дугаарлан зогсож байсан. Үүгээр ч зогсохгүй түүнийг хоол идэж байх үед олон арван хүмүүс ширтэж, хажуугаар нь өнгөрөхөд хүртэл цэргүүд бие биенийхээ чихэнд ямар нэгэн зүйлийг шивнэлдэж ярьдаг байсан гэв. Гэсэн хэдий ч энэ бол батлагдаагүй цуу яриа бөгөөд яагаад Тэминий түгших эмгэг муудах болсныг хэн ч мэдэхгүй.

Гэвч өөр нэг нотлох баримт бол Taemin-тэй хамт цэргийн албанд ажиллаж буй залуус ам нээсэн явдал юм.

Хамтран зүтгэгч А нь хэлэхдээ ‘Тэмин бэлтгэлийн баазад сэтгэл гутрал, түгших эмгэгт зориулсан тайвшруулах төрлийн олон эм авчирсан, тэр эмнүүдийг орой болгон авч байсныг санаж байна. Хэдий түүнд хэцүү байсан ч бидний өмнө үргэлж сайхан талаа харуулж, бид бүгдтэй сайн гар нийлдэг байсан. Цэрэгт элсэхээс өмнө архаг хууч өвчтэй байсан гэж сонссон ч ах бэлтгэл сургуулилтын үеэр дандаа шаргуу, тууштай ажилладаг хүн байсан’ гэжээ.

Өөр нэгэн гишүүний хэлж буйгаар ‘Би Тэминтэй хамт нэг өрөөнд байсан хүн. Бид 2 долоо хоног орчим хамт амьдарсан. Тэрээр сэтгэл гутрал, түгших эмгэгээсээ болж өдөр бүр эм авж, уудаг байсан. Үүгээр ч зогсохгүй шөнөдөө ихэвчлэн унтаж чадахгүй сэрдэг. Зарим үед нэмэлт эм уух шаардлагатай болдог. Бас тэр түүний энэ эмгэгийг ойлгохгүй цэргийн алба хааж чадсангүй гэх мэтээр олон муу сэтгэгдэл хүмүүс бичих вий гэж санаа зовж, сандарч байсан шүү. Тиймээс та бүхнийг муу үг хэлэхгүй бол би талархах болно’ гэв.

Харин C-ийн хэлснээр бол ‘Би Тэминтэй хамт цэргийн алба хаахаар зүтгэж буй нэгэн бөгөөд түүнтэй ижил сэтгэлийн хямрал, түгших эмгэгтэй хүн байна. Энэ тийм бахархахаар сайхан зүйл биш. Тэмин хэзээ ч хэн нэгэнтэй ялгаварлаж харьцаж байгаагүй гэдгийг мэдэгдэхийг хүссэн учраас би сэтгэгдэл үлдээхээр шийдлээ. Үнэндээ Тэмин надаас илүү нойрны эм, тайвшруулах эм, түгших эмгэгээс ангижрах эм уусан, эс бөгөөс тэр орой унтаж чаддаггүй байсан. Түүний гар байнга чичирч, сандарч бас дахин сандарсаар байдаг. Олны танил хүмүүсийн хувьд хувийн амьдрал, ажил төрлөөс нь зөвхөн сайн сайхныг л харуулдаг гэвч тэдэнд хар бараан, хэцүү зүйл олон байдгийг Тэминээс олж харсан. Цэргийн алба хаах бол тоглоом биш хатуу, чанга даалгавар, дүрэм үнэхээр олон. Хар нүдний шилний цаанаас ямар нэг зүйлийг харж чадахгүй бол бусдын талаар бодолгүй ярих хэрэггүй. Тэминий тухай муухай сэтгэгдэл битгий үлдээгээрэй. Чин сэтгэлээсээ гуйж байна’ хэмээв.

Энэ мэт маш олон хүн түүний сэтгэл түгших эмгэг нь хүнд байсан тухай өгүүлжээ. Тэмин анх цэрэгт очсон хэдэн сард үнэхээр сайн байгаа талаараа фэнүүддээ хэлж байсан. Өдрийн гурван удаа хооллож, дасгал сургуулилт сайн хийж тэр ч байтугай 10кг жин нэмсэн гэж хэлэхдээ хүртэл инээмсэглэж, баяртай буйгаа дуулгасан. Гэсэн ч угийн сэтгэл түгших эмгэгтэй түүнд энэ нь тийм ч удаан үргэлжлэсэнгүй.

Хурдан тэнхрэхийг хүсье, Тэмин аа!

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button