Солонгосын өсвөр насны хүүхдүүд хайрын түүхээ хуваалцав

2018 оны 1-р сарын 14-ны өдөр Солонгос улсын хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг болох ‘Nate PANN’ дээр өсвөр насны хүүхдүүд анхны хайрынхаа тухай сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцсан байна. Хамгийн олон хүний анхаарлыг татаж, их хандалтыг цуглуулж чадсан сонирхолтой 6 түүхийг уншицгаая.

(ЖИЧ: ЗУРАГ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ БОЛНО)

1. За тэгэхээр энэ их урт гэхдээ хөөрхөн түүх шүү. Би яаж эхлэх үү? Үнэндээ анхны хайрынхаа яг тэр үеийг сайн санахгүй байна. Миний санаж байгаа зүйл гэвэл зүрх минь биеэндээ багтаж ядсан юм шиг хүчтэй цохилж байсан. Намайг гудамжаар алхаж явахад хажуугаар зөрөх олон хөвгүүд миний дугаарыг асуудаг байлаа. Харин би гэдэг хүн тэднийг хэчнээн асуусан ч өгөхгүй. Утасны дугаараа бусдаас асуухаас илүү түрүүлж өгөх нь эелдэг зүйл гэж боддог юм. Өнгөрөгч 10-р сард сургуулийн дүрэмт хувцас өмссөн хүү над руу яаран гүйж ирсэн. Тэр миний урд зогсоод бөхийж байснаа гэнэт гараа сунгаад надад жижиг цаас өгөв. Хамгийн хөгжилтэй нь тэр цаас дэвтрийн цаас байсан. Цаасын авж үзсэнийхээ дараа түүний царайг харахаар эгцэлж харлаа. Түүний нүүр үнэхээр яаж улайсан гэж санана. Гэтэл гэнэтхэн тэр чанга дуугаар: ‘Б…Би.. Энэ…Энэ…Энэ бол миний утасны дугаар! Би удахгүй коллежид элсэх шалгалтаа өгнө, тэгээд…их сайн…хичээлээ хийж байгаа. Харин энэ бол нөгөө..юу….та үнэхээр хөөрхөн! Ингэж хэлсэнд уучлаарай. Гэхдээ магадгүй танд ямар нэгэн зүйл болвол над руу залгаарай. Та надтай энэ утасны дугаараар холбогдож болно…’ хэмээн арай гэж хэдэн үг хэлэх шиг болов. Би тэр үед түүнийг сайтар ажиж харсан юм, түүний харц, биеийн байдал нь хангалттай намайг өөртөө татаж чадсан. Харин тэр өөдөөс минь сандарсан чигтээ хариулт хүлээнэ. Гэвч үнэндээ би тэр хөвгүүнээс нэг насаар дүү харин үүнийг тэр мэдээгүй. Магадгүй би дүрэмт хувцасныхаа оронд энгийн хувцас өмссөн байсан болохоор тэр эгч гэж бодсон байх. Ямар ч байсан би түүний дугаарыг хадгалж аваад салсан юм…Сүүлд гэртээ ирээд тэр хөвгүүнтэй холбогдохоор шийдсэн ㅋㅋㅋㅋМиний мессежийг хүлээж аваад тэр хагартлаа баярлаж байсанг би маш сайн санадаг ㅋㅋㅋ Бид хоёр энгийн яриа өрнүүлж байгаад би түүнд өөрөөс нь нэг насаар дүү гэдгээ хэлтэл гайхаж орхисон. Тэр надаас дахин нэг удаа асуусны эцэст бид хоёр албан бусаар яриж байхаар шийдсэн. Үнэндээ би албаны харилцаанд дуртай ч тэр хэдийнээ миний онцгой гэх нэр хүндийг хүлээгээд авсан байв. Тэр үнэхээр, үнэхээр, үнэхээр сайн хүн. Бас их царайлаг, эелдэг, ичимхий, боловсон цэвэрхэн хүүхэд. Ингэж явсаар бид болзож эхэлж улмаар өнөөдрийг хүртэл үерхсээр л байна. Тэрээр коллежийн элсэлтийн шалгалтаа сайн өгч, хүссэн сургуульдаа сайн орсон. Харин одоо би ахлах сургуулийн төгсөх анги..

2. Миний сайн хүн намайг бага сургуульд байхад машины ослоор нас барсан юм. Зүрх минь хэдэн мянган удаа хүчтэй цохилж байсан ч тэр хүнийг бодох бүрийд сэтгэл минь хөндүүрлэж, асар ихээр өвддөг. Нуулгүй хэлэхэд миний анхны хайр байсан юм. Тэр хөвгүүнийг бэлтгэл ангиа тарж явахад нь нийтийн автобус мөргөчихсөн. Ослын талаар маш олон нийтлэл гарсан бөгөөд тухайн үед нэлээд алдартай нэгэн байсан. Хүмүүс түүнийг гарцаагүй аядол болно гэдэг байлаа. Харин би одоо асуухыг хүсдэг тэр автобусны жолооч түүнийг санаж байгаа болов уу? Нэг л мэдэхэд ангийнхан талаас илүү хувь нь түүнийг мартсан. Бид одоо ахлах сургуулиа төгсөх гэж байна. Гэвч тэр минь бидэнтэй хамт өсөж чадаагүй…энэ үнэхээр гунигтай. Олон хүн түүнийг эргэж дурсах битгий хэл мартаж орхисон ч би түүнийг хэзээ ч мартахгүй байх. Учир нь тэгж анх удаа дурлаж, хэн нэгнийг нууцхан хайрлаж үзсэн юм. Гэтэл миний хайрын хугацаа хэдхэн сар байсан юм даа. Чамайг үргэлж зүрх сэтгэлдээ хадгална аа.

3. Манайхан, та нарт хэлэх гэж байгаа түүхийг ‘анхны хайр’ гэж нэрлэхэд их хэцүү юм. Би 7 настай байхдаа анх найз залуутай болсон юм. ‘Чи надад таалагддаг! Харин би чамд таалагдаж байна уу? Өө тийм үү? За тэгвэл том болоод гэрлэе!’ Ингээд дурлаж эхэлдэг гэнэн томоогүй насан дээрээ түүнийг шохоорхож явлаа. Бид үргэлж хөтлөлцөж, ихэнх цагийг хамтдаа өнгөрөөдөг байсан. Дөнгөж 7 настай байсан ч би түүний нүд рүү харахад жинхэнэ хайрыг мэдэрсэн гэвэл итгэх үү? Тэр надад үнэхээр хайртай гэдгийг би хэлж чадна. Миний сэтгэл санаа үргэлж нааш цааш хоёрдож явсаар нэг л өдөр үнэхээр их уурлаж, ямар нэгэн зүйлд санаа зовдог болов. Тэр үед хичээл хийх бүр ч хүндрэлтэй байдаг байлаа. Харин нэг өдөр сургуулиасаа гараад явж байтал гэнэт араас гүйх хөлийн чимээ сонсогдов. Энэ тэр байсан юм. Тэр намайг хүлээж бай гэж хэлсэн. Түүний хэлснээр үүдэнд хүлээж байтал дахин гүйж ирээд тэр миний пүүзийг аваад ирсэн байх агаад надад өмсгөж өгөв, тэгээд миний толгойг зөөлнөөр их удаан илсэн юм.. Дараагаар нь ‘Зүгээр дээ’ гэж хөөрхөн инээмсэглэсэн. Тэр надад дандаа ийм зүйл хийж өгдөг. Орой болгон тэр намайг гэрт хүргэж өгөх замдаа цэцэг харвал тэр тасдаж ирээд үсэнд минь зүүж өгдөг байлаа. Хачирхалтай нь бид салахгүй явсаар, явсаар дунд ангийн сурагчид болсон юм (16 нас). Тэр зүгээр л хайраа байнга, чадах бүхнээ, боломжтой үедээ илэрхийлэхийг хичээдэг байсан. Өөрсдийнхөө харилцааг авж үлдэхийн төлөө тэр үргэлж миний дэргэд зогсдог байлаа, харин би түүний дэргэд аюулгүй. Гэвч амьдрал дандаа сайхан өрнөх биш дээ, эцэст нь бид салсан. Түүний ачаар миний хүүхэд нас сайхан дурсамжаар дүүрэн байсанд би баярладаг. Миний бага нас яагаад аз жаргалтай нас байсныг та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн минь энэ билээ.

4. Миний анхны хайрын тухай түүх биш ээ. Гэхдээ би зүгээр л найз залуу биш нэгнээ хайрлаж байснаа санаж байна. Яагаад найз залуу биш гэж үү? Чи миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ? Нэг удаа би найз залуугийнхаа гар утсыг үзэж байгаад яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хадгалсан файлуудыг нь үзсэн юм. Би ‘Маш хөөрхөн хөөрхөн хөөрхөн хөөрхөн хөөрхөн’ гэсэн гарчигтай дуут файл олов. Үүнийг тоглуулахаар шийдсэн минь үнэхээр том алдаа. Миний хоолой биш өөр охины ялдам инээд сонсогдсон юм. Тэр үед хаанаас ч юм ямар нэг зүйл цээж дотор ус шиг буцалж, нүдэнд нулимс тунараад ирсэн. Тэгж л найз залуу минь давхар үерхэж байсныг олсон юм. Хамгийн ихээр хайрласан залуу минь намайг нүд ирмэхийн зуур олон удаа төөрөгдүүлж байсан. Одоо би түүнийг дахиж ямар охидын толгой эргүүлж явааг мэдэхгүй ч найз залуугийнхаа мессежийг биш файлыг үзэх нь зөв сонголт болохыг сайн ойлгосон шүү.

5. Хөөх. Би хүн бүрийн түүхийг уншсаны дараа би хэзээ ч, хэзээ ч бүр хэзээ ч ийм зүйл мэдэрч байгаагүйгээ ойлголоо. Миний зүрхийг хэн ч хүчтэй цохилуулж байгаагүй. Би өөрийгөө ижил хүйстнээ сонирхдог юм болов уу гээд охидын сургуульд хүртэл явж үзсэн. Гэтэл зүрх минь үнэхээр нэг ч удаа догдлож үзээгүй. Харин та нарын түүхийг унших мөчид ямар их атаархаж байснаа мэдэрлээ ㅋㅋㅋ

6. Надад та нар шиг түүх байхгүй ч жинхэнэ үнэн баримтыг хэлье. Хэрэв царайлаг, сайхан залуу нэг алхам танд ойртвол зүрх чинь хурдан цохилох болно. Дундаж эсвэл дунджаас доогуур царайтай залуу ямар нэг сайхан зүйлсийг 100 гаруй удаа хийсэн ч, царайлаг залуу нэг л удаа хийхэд хангалттай байдаг. Энэ бол үнэн юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button