Хөвгүүдийн хамтлагуудын 1-р сарын нэр хүндийн үзүүлэлт

Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн 12-р сарын 8-аас 1-р сарын 8 хүртэл судалгаа явуулж бүх мэдээлэл, хандалтуудыг харгалзан үзэж хөвгүүдийн хамтлагуудын 1-р сарын брэнд нэр хүндийн үзүүлэлтийг гаргажээ.

BTS 11,027,000 гэсэн брэнд нэр хүндийн индексээр 44 дахь сардаа дараалан жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн арванхоёрдугаар сараас хойш тэдний оноо 26,30 хувиар өссөн үзүүлэлт харагджээ.

BTS-ийн түлхүүр үгийг шинжихэд Billboard, Oricon болон COVID зэрэг хэллэгүүд багтсан байна. Тэдний эерэг-сөрөг байдлыг шинжихэд мөн 69.29 хувийн эерэг хариу гарсан байна.

SEVENTEEN мөн 3,665,984 гэсэн брэнд нэр хүндийн индексээр хоёрдугаар байрт бичигдэж, өнгөрсөн сараас хойш тэдний оноо 3,51 хувиар өссөн байна.

NCT 3,643,859 гэсэн нэр хүндийн индексээр гуравдугаарт орж, арванхоёрдугаар сараас хойш оноогоо 52.05 хувиар нэмэгдсэн байна.

Wanna One 2,944,370 гэсэн брэнд нэр хүндийн индексээр брэнд нэр хүндийн үзүүлэлтэнд дахин орж ирсэн байна.

EXO мөн 1-р сарын нийт 2,447,571 гэсэн оноогоор эхний тавд оржээ.

Эхний 30 хамтлаг:

  1. BTS
  2. SEVENTEEN
  3. NCT
  4. Wanna One
  5. EXO
  6. 2PM
  7. THE BOYZ
  8. ASTRO
  9. MONSTA X
  10. Stray Kids
  11. ENHYPEN
  12. SHINee
  13. Super Junior
  14. TXT
  15. SF9
  16. BTOB
  17. ATEEZ
  18. FTISLAND
  19. NU’EST
  20. INFINITE
  21. Highlight
  22. VIXX
  23. WINNER
  24. BIGBANG
  25. TVXQ
  26. TREASURE
  27. PENTAGON
  28. Shinhwa
  29. Golden Child
  30. 2AM

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button