Trending

Энэ жил 20 нас хүрэх айдолуудын 20 насны хүсэл

03line гэгддэг 2003 онд төрсөн айдолууд энэ жил буюу 2022 онд Солонгос насаараа 20 нас хүрэх гэж буй. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ энэ жил 20 нас хүрэх 9 айдолыг танилцуулж тэдний энэ жилийн хүсэл, зорилго юу байгаа талаар сонирхуулах болно.

ENHYPEN – Sunoo

6-р сард насанд хүрэх ENHYPEN хамтлагийн Sunoo 20 насаа ENGENE нартайгаа хамтдаа өнгөрүүлэхийг хүсч байгаа гэнэ шүү.

‘Би 20 насандаа хэн нэгэнд хүч, урам өгдөг уран бүтээлч болохыг хүсч байна, насанд хүрсэн хүний хувьд ч шилдэг нэгэн байхыг хүсч байна. […] 2022 онд өнгөрсөн жилээс илүү аз жаргалтай, гайхалтай зүйлс олон тохиолдох болно гэж найдаж байна. Нөхцөл байдал сайжирч, маскаа тайлаад явах боломжтой болно гэж итгэж байна.’

– ENHYPEN SUNOO.

ITZY Yuna

12-р сард төрсөн өдрөө тэмдэглэхдээ ITZY-ийн макнэ Yuna 20 нас нь хэрхэн эхлэх бол хэмээн догдолж байгаагаа онцолж байсан ажээ.

‘Миний 20 насны хүсэл бол ITZY-ийн шүтэн бишрэгчид MIDZY нартайгаа оффлайн тоглолт хийх! 2022 онд би илүү сайн хүн болохыг хүсч байна. Үргэлж хүртдэг халуун дулаан дэмжлэг, хайрын хариуг эргүүлэн төлмөөр байна. ITZY-ийн гишүүд болон шүтэн бишрэгчдийн хичээл зүтгэл энэ жил үр дүнгээ өгч байгаа болохоор талархаж байна’

– ITZY YUNA.

VERIVERY – Kangmin

Удахгүй болох буюу 1-р сарын 25-нд 20 нас хүрэх VERIVERY хамтлагийн Kangmin 2022 онд илүү сайн хүн болж, илүү олон үйл ажиллагаа явуулна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

‘Миний энэ онцгой өдөр хүсэх бяцхан хүсэл бол эцэг эхтэйгээ хамт шар айраг уумаар байна’

– VERIVERY Kangmin.

CRAVITY – Taeyoung

1-р сарын 22-нд төрсөн өдөр нь болох CRAVITY хамтлагийн Taeyoung LUVITY нартайгаа нүүр нүүрээ харан уулзаж, хэвийн байдалдаа эргэн орохыг хүсч байгаа тухайгаа дурдсан билээ.

‘Миний 20 нас миний амьдралд ямар чухал байх бол, ямар шинэ хуудас бичигдэх бол гээд би их баяртай байгаа’

– CRAVITY Taeyoung.

STAYC – Seeun

STAYC хамтлагийн Seeun 20 насаа шүтэн бишрэгчидтэйгээ өнгөрүүлж, тэдэнтэй илүү дотно байхыг зорьж байгаа гэнэ.

‘Миний 20 насандаа биелүүлхийг хүсч байгаа хүслийн жагсаалт бол ганцаараа машин жолоодож, аялахыг хүсч байгаа. Шүтэн бишрэгчдэдээ өөрийнхөө олон талыг харуулахыг хүсч байна’

– STAYC Seeun.

CRAVITY – Seongmin

8 сард 20 нас хүрэх Seongmin нь хамтлагийнхаа гишүүдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг хүсч байгаа тухай хуваалцаж байсан аж.

‘2022 онд спортоор хичээллэхийн зэрэгцээ гадаад хэл сурч, гадаад дахь шүтэн бишрэгчидтэйгээ уулзахыг хүсч байна.’

– CRAVITY Seongmin.

EPEX – Keum Dong Hyun


‘ZENITH нартайгаа илүү их дурсамж, аз жаргалыг бүтээж хуваалцмаар байна.’

– EPEX Keum Dong Hyun.

EPEX – MU

‘Миний 20 насандаа биелүүлхийг хүсч буй хүслийн жагсаалт бол EPEX-г илүү алдартай болгох. Өсвөр нас шиг 20 нас минь аз жаргалтай, гайхалтайгаар гэрэлтэх болно гэж найдаж байна. Мөн 2022 онд манай хамтлаг болон би хамтдаа хичээнгүйлэн ажиллана гэж найдаж байна. 2021 оноос илүү өсөж, төлөвших болно’

– EPEX MU.

IVE – Yujin

IVE хамтлагийн гишүүн, ахлагчаар дахин дэбютээ хийсэн Yujin хамтлагтаа үүргээ сайн биелүүлхийн тулд илүү төлөвшсөн сэтгэлгээтэй ‘жинхэнэ насанд хүрсэн’ байхыг эрмэлздэг гэнэ шүү.

’20 нас хүрээд гишүүдтэйгээ хамт зугаалах эсвэл аялаад, аялахдаа гишүүдээ чиглүүлж хамгаалаад сайхан аялах гэсэн бяцхан хүсэл бий.’

– IVE Yujin.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button