Үзэгчдээс илүү их анхаарлыг хүртэх эрхтэй 5 драма
Үзэгчдээс илүү их хандалт авах эрхтэй, дутуу үнэлэгдэж хүмүүст хүрч чадаагүй 5 драмаг танилцуулж байна!

The Witch’s Diner
Witch’s Diner бол уран зөгнөлт төрлийн драма бөгөөд 2021 онд үзэгчдийн хүртээл болсон бүтээл юм. Жүжигчин Сун Жихю-гын өөр нэгэн талыг харуулж өгсөн тус кино анги бүрээрээ амьдралын үнэ цэнийг мэдрүүлж, сургамж өгөх нь гайхалтай.

Гол дүрүүдэд: Сун Жихю, Нам Жихён, Чэ Жон Хёб

Товч тайлбар: Жу Хи Ра бол шулам. Тэрээр Шулмын зоогийн газар хэмээх хүсэл биелүүлдэг газрын эзэн. Түүний зоогийн газарт зочилсон хүн бүр ямар нэгэн шалтгаанаар цөхрөнгөө барсан байх ба Жу Хи Ра зөвхөн тухайн үйлчлүүлэгчид зориулан тусгай хоолыг хийж өгнө. Гэвч үүний хариуд үйлчлүүлэгчид өөрсдийн хамгийн нандин гэсэн 1 зүйлээ шулмын эзэмшилд өгөх аж.

Run On
Та хөнгөн сэдэвтэй хайр дурлалын тухай драма үзэхийг хүсч байна уу? Тэгвэл Run On танд яг тохирно.

Дүрүүдэд: Им Ши Ван, Шин Сэ Хён, Чуи Сүён
Товч тайлбар: Үндэсний гүйлтийн багийн гишүүн асан Ки Сун Гём болон кино орчуулагч мэргэжилтэй О Ми Жү нарын хайрын тухай өгүүлнэ. Ми Жү-н хэлж байгаагаар тэд уулзах тавилантай байсан аж. Гэвч тэдний замд хүмүүс саад болж эхэлнэ.

Sell Your Haunted House
Сүнстэй, уран зөгнөлт драманд дурлагсдад зориулсан шинэхэн бүтээл.

Дүрүүдэд: Жан На Ра, Жон Ён Хва
Сүнс хорогдсон байшингийн сүнсийг хөөн явуулж аюулгүй болсных нь дараа зардаг бизнес эрхэлдэг Хун Жи А болон хуурамчаар сүнс хөөж бусдыг хуурдаг У Ин Бом нарын тухай өгүүлнэ.

She would never know
Тус кино нь сонбэ хүүбэ хоёрын хайр дурлалын харилцааг өгүүлэх романтик төрлийн бүтээл юм .

Дүрүүдэд: Вон ЖиА, РуҮн, И Хён Үг
Товч тайлбар: Юүн Сун А бол нэгэн гоо сайхны брэндийн дэлгүүрт худалдагч хийдэг нэгэн. Тэрээр ажилдаа чин сэтгэлээ зориулдаг төрлийн хүн бөгөөд хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн гоо сайхны брэндээ гаргах мөрөөдөлтэй. Сун А өөрөөсөө дүү залуучуудтай болзохоос татгалздаг ч түүний амьдралд Чэ Хён Сын гарч ирнэ.

So I Married An Anti-Fan
Романтик инээдмийн төрлийн цуврал сонирхож байгаа бол бид танд тус киног санал болгож байна.

Дүрүүдэд: Чуи Сүён, Чуи Тэ Жүн, ЧанСун
Товч тайлбар: Тус кинонд тор од Ху Жүн болон түүнээс болж ажлаа алдсан сэтгүүлч бүсгүй Гын Ён нарын тухай өгүүлнэ. Шударга бусаар ажлаасаа халагдсан сэтгүүлч бүсгүй Ху Жүнээс өшөөгөө авахаар шийднэ.
