Оксфордын англи хэлний толь бичигт 26 солонгос үг шинээр нэмэгдэн оржээ

oxford korean words

1990-ээд онд Хятадын нэгэн сэтгүүлч Өмнөд Солонгосын поп урлаг, энтертэйнмент салбар нь хил хязгаараасаа халин гарч ирж буй талаар Халлью/Hallyu гэдэг үгээр томьёолон дуудаж эхэлжээ. Энэ цаг үеэс гучаад жилийн дараа, 2021 онд дэлхийн хамгийн сурвалж бичиг сайтай англи хэлний толь гэгддэг Оксфордын Англи Хэлний Толь бичигт Hallyu болон бусад 25 солонгос үг батгаж чаджээ.

The Oxford English Dictionary | Definition, History, & Facts | Britannica

Өмнөд Солонгосоос АНУ-д цагаачилсан нэгэн иргэн энэхүү hallyu давлагааны талаар болон мөнөөх 26 солонгос үгийн талаар өөрийн нүдээр үзсэн зүйлсээ хуваалцжээ.

‘Саяхан, 2021 оны хоёрдугаар хагаст дэлхий дахиныг донсолгосон Squid Game цуврал 9-р сард нийтэд цацагдаж, гадаад дотоодгүй бүх хүн л энэхүү цуврал хийгээд Солонгосын соёлоор амьсгалах болсон. Америкчуудын үндэсний баяр гэж хэлж болох Талархлын Баярын үеэр гэр бүлээрээ уулзацгаасан унаган англи хэлтэй америкчууд тэгтэл Squid Game-ийн талаар тасралгүй ярьж, үзээгүй хүн бараг үлдээгүйг ажиглаж болохоор байв. Өөр бусад солонгос цувралууд үзэж буй талаараа ч дурдацгааж байна гэнэ. Англи хэлт америкчууд Солонгос үгсийг амнаасаа унагаах нь ихэсч, нэгнийхээ дуудлагыг шоолон инээлдэх нь энүүхэнд болсон байна. Солонгос хэлний минь мэдлэг, ханз үсгийн чадвар маань тэдний хувьд маш хэрэгцээтэй тусламж болж байлаа.’

Энэхүү томоохон халлью давлагааг дагаад өргөн хэрэглээний боловч этгээд үүсмэл солонгос үгс Оксфордын англи хэлний толинд 2021 онд багтаж орсон байсан нь Солонгосын соёл дэлхийд хэр эрчтэй түгэн дэлгэрч буйн илрэл юм.

Ингээд Оксфордын толинд дараах 26 солонгос үгийг хэрхэн тайлбарласан тайлбартай нь хүргэе.

1.Aegyo. (нэр үг, тэмдэг нэр) – Эгдүүтэй илэрхийлэмж

Korean Words International K-Pop Fans Use The Most According To Koreans -  Kpopmap

2. Banchan. (нэр үг) – Солонгос хоолны хажууд будаатай хамт тавигддаг хачир

Creatrip: Korean Side Dishes | The Story Of Korea's Many Banchan

3. Bulgogi. (нэр үг) – Хуурч, шарсан амталсан үхрийн мах

Korean Beef Bulgogi Recipe [Video] - Sweet and Savory Meals

4. Chimaek. (нэр үг) – Шар айраг, тахианы хослол

A Brief History of Korean Fried Chicken | 10 Magazine

5. Daebak. (нэр үг, баймж үг, тэмдэг нэр) – Балмагдах илэрхийлэмж

Daebak Boy 2018 - Stiker LINE | LINE STORE

6. Dongchimi. (нэр үг) – Цагаан манжингаар хийсэн нэгэн төрдийн кимчи

Dongchimi - Alchetron, The Free Social Encyclopedia

7. Fighting. (баймж үг) – Дэмжсэн, зоригжуулсан илэрхийлэмж

hwaiting! 화이팅! fighting! | Belajar, Buku pelajaran, Bahasa korea

8. Galbi. (нэр үг) – Соус, саримс, чихэр зэргээр шарж амталсан богино хавирга

Korean BBQ Short Ribs (Yangnyeom Galbi) Recipe | Hooni Kim | Food Network

9. Hallyu (нэр үг) – Өмнөд Солонгос болон Өмнөд Солонгосын нийтийн урлаг олон улсад ихээр анхаарал татаж буй явдал

What is Hallyu? How does Korean wave become so popular? | by Huy Huynh |  Medium

10. Hanbok (нэр үг) – Солонгосын уламжлалт хувцас

Amazing Hanbok pictorials that deserve more attention | allkpop

11. Japchae (нэр үг) – Пүнтүүз, хуурсан ногоог соус, гүнжидийн тосоор амталж хийсэн хоол

Japchae (Stir-fried Glass Noodles) Recipe - Korean Bapsang

12. K- (нийлмэл үг бүтээх угтвар) – Солонгосын соёлтой холбоотой нэр үгсийг ардаас нь залган бичнэ.

Kpop Kdrama Kfood" Sticker by MadamSasami | Redbubble

13. K-Drama (нэр үг) – Өмнөд Солонгост хийгддэг Солонгос хэл дээрх телевизийн цуврал.

Top 20 K-drama OSTs To Listen Right Now - OtakuKart

14. Kimbap (нэр үг) – Агшаасан будаа болон бусад орцыг далайн байцайнд ороож хэрчиж бэлтгэсэн солонгос хоол.

Korean food, Kimbap – Korean sushi rolls - KoreaProductPost

15. Konglish (тэмдэг нэр, нэр үг) – Англи хэлнээс солонгос хэлэнд нутагшсан, солонгос хэлнээс англи хэлэнд нутагшсан үгс.

KONGLISH by Hal Shin

16. Korean Wave (нэр үг, Солонгос хэлэндээ нэр үг болон тэмдэг нэр) – Өмнөд Солонгос болон Өмнөд Солонгосын нийтийн урлаг олон улсад ихээр анхаарал татаж буй явдал

Catching the Hallyu ... This week I'm in South Korea, exploring a culture  of innovation that spreads across the world - Peter Fisk

17. Manhwa (нэр үг) – Зурагт номын Солонгос төрөл.

Top 10 Romance Isekai / Reincarnation Manhwa With An Actual Plot

18. Mukbang (нэр үг) – Их хэмжээний хоолыг идэж буй хүний бичлэг.

What is Mukbang and How to Make Mukbang Videos[2021]

19. Noona (нэр үг) – Эрэгтэй хүний эгч

Seducing My Girlfriend For A Day PRANK *NOONA* | Korean German Couple -  YouTube

20. Oppa (нэр үг) – Эмэгтэй хүний ах

YONA || OPPA || Kill Me Heal Me || JI SUNG || PARK SEO JOON Korean Mix MV -  YouTube

21. PC bang (нэр үг) – Ихэвчлэн тоглоом тоглоход зориулагдсан олон суурин компьютерийг холбож, интернет зэргийг төлбөртэй хэрэглүүлдэг газар.

South Korea: The PC Bang Culture of South Korea

22. Samgyeopsal (нэр үг) – Нимгэн хэрчсэн гахайн гэдсийг задгай халуун тогоо ширээн дээр шарж иддэг хоол.

God ~ Korea ~ Me: Hongdae, Samgyeopsal & Church

23. Skinship (нэр үг) – Хүн хоорондын хүрэлцэх, биеийн контакт үүсгэх үйл.

Skinship 스킨십 – Hanmadi Korean Linguistics

24. Trot (нэр үг) – 1950-1960-аад онд алдартай байсан Солонгос хөгжмийн урсгал.

Trot, Traditional Music with a New Twist - Korea Trip Guide

25. Unnie (нэр үг) – Эмэгтэй хүний эгч.

O que significa Oppa ,Unnie ,Noona entre outras palavras ? | ARMY-BR Amino

26. Tang Soo Do (нэр үг) – Каратетэй төстэй, гар хөлөө ашиглан тулалддаг Солонгосын уламжлалт тулааны урлаг.

Power vs. Speed: The Evolution of Tang Soo Do Fighting - Black Belt Magazine

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button