Super Junior хамтлагийнхан өөрсдийн гэсэн зохиомол ертөнцтэй гэдгээ мэдээд шоконд оржээ.

aespa хамтлаг SM энтертэйнментийн доор дэбьют хийснээс хойш SM Kwangya гэх зохиомол ертөнцийн концептоо эрчимтэй сурталчлах болсон билээ.

SMCU буюу SM-ийн уран сайхны ертөнцөд Kwangya нэртэй нууцлаг шидийн ертөнц байдаг бөгөөд үүнд нь энтертэйнментийнх нь бүх хамтлаг оршин тогтнодог гэнэ.

Саяхан цацагдсан ‘SMCU the origin’ танилцуулга бичлэгт уран бүтээлч бүрийн деталиудыг багтааж өгчээ.

SHINee– Гэрлийн таван цацраг

Girls’ Generation – Дууны охин тэнгэрүүд

Super Junior – Задгай сансарт хүн бүр ямар ч пасспортгүйгээр хүссэнээрээ чөлөөтэй аялаж болдог ертөнц.

EXO – Ер бусын хүчнүүд

Red Velvet – Бурхдын дайтай сүнслэг оршихуйнууд

Ийнхүү SM энтертэйнментийн бүх уран бүтээлч Kwangya-тай гууд холбогдсон ертөнцүүдтэй болсон нь дан ганц фэнүүдэд нь төдийгүй уран бүтээлч өөрсдөд нь хүртэл гайхаж шагширмаар явдал болжээ.

Дээрх сэдвийн талаар Super Junior хамтлагийн гишүүдээс асуухад ийм хариултууд өгсөн байдаг.

Дунхэ: Бидэнд зохиомол ертөнц байхгүй шдээ.

Фэнүүд: Үгүй ээ, байгаа.

Дунхэ: Бидэнд зохиомол ертөнц байгаа гэж үү? Тэгвэл бидний түүх юу юм бэ?

Ынхёг: Бидэнд яахын аргагүй нэг ертөнц байгаад байна.

Ынхёг: Яг юу гэдгийг нь ойлгоогүй ч бидэнд нэг юм байна.

Дунхэ: ???

Гюхён: Бид зохиомол ертөнцтэй гэнэ ээ? Анх удаа л сонсож байна. EXO, aespa нарт л тийм юм байдаг биз дээ?

Ажилтан: Super Junior-т ч бас нэг бий.

Гюхён: Нээрээ яриад байна уу? Ёстой мэдэх юм алга.

Ажилтан: Улс үндэстэн, хил хязгаар гэж байхгүй орчлонд кадгай сансар луу чөлөөтэй нисэж болдог тийм ертөнц гэсэн.

Гюхён: Бид чинь Солонгос хүмүүс шдээ. Ёстой ойлгох юм алга. Мэдэх ё сонирхол алга өө. Та нар л судал. Би бол энэ сэдвээс гарлаа.

SMCU ч их хачирхалтай даг аа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button