BTS хамтлагийн гишүүн Жин хүрээлэн буй орчны асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэлд хувь нэмрээ оруулж байна.

Орч.

BTS хамтлагийн гишүүн Жин нь ажил амьдралдаа ихээхэн болгоомжтой, бодлоготой ханддаг нухацтай нэгэн гэдгээрээ алдартай. Хамтлагийнхан нь түүнийг нь орчин цагийн ямар ч өөрчлөлтөд хурдан дасан зохиоцдог нээлттэй нэгэн хэмээн тодорхойлдог.

Саяхан Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр хүрээлэн буй орчны асуудалд ихээхэн санаа чилээж явдгаа хуваалцсан байдаг.

‘Үнэнийг хэлэхэд надад бодож явдаг нэг зүйл бий. Сайн мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаагүй шүлэг, дуу бичиж болох эсэхэд эргэлздэг. Жишээлбэл хүрээлэн буй орчны талаар. Би хэчнээн хүрээлэн буй орчны талаар бичмээр байсан ч ухамсрын минь нэг хэсэгт үүний талаар бичих эрх надад бий билүү? Энэ сэдвийн хүрээнд дуу хоолой нь болж амилуулж чадах нэгэн би мөн билүү? гэсэн бодлууд төрдөг юм. Сайтар бодох ёстой зүйлсийн нэг. Гэсэн ч олны анхаарлыг хандуулах ёстой ноцтой асуудлууд үргэлж тохиолдсоор байна. Яаж ийж байгаад олон нийтэд хүргэхийг хүссэн түүх надад байгаа.’

Түүний хувьд хүрээлэн буй орчны асуудал маш чухал гэж хэлсэн юм. Хэдийгээр бүх зүйлсд нухацтай ханддаг нэгэн гэдгийг нь маш олон хүн мэдэх ч тэрээр үргэлж өөрөөсөө иймэрхүү хэмжээний төвөгтэй, нүсэр асуудлын талаар дуу хоолойгоо өргөх эрхтэй юу хэмээн үргэлж асуудаг гэнэ. Буруу ойлголт төрүүлэх, түүнээс гарах үүрэг хариуцлагаа ухамсарлана гэдэг туйлын авууштай зан чанар мөн. Ялангуяа өнөөгийн ертөнцөд хүн бүр тодорхой асуудлын талаар хэрэгт хэрэггүй олон санал шүүмж хэлдэг болсон үед өөрийгөө анзаарч, бодлоо захирна гэдэг бахархууштай.

Мөнхүү Жин өөрийнхөө бүтээлд багтахыг хүсдэг нь гайхмаар. Зөвхөн үзэж туулсан зүйлсийнхээ талаар л дуу хийхийг гол болгодог нэгэн аж. Гүнээ итгэдэг зүйлсийнхээ талаар л хуваалцах дуртай ч гэсэн байна.

Image

Жин хүрээлэн буй орчны асуудлаар зөвхөн санаа зовниод өнгөрсөнгүй. Байгаль дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг бууруулахаар өөрийнхөө хэмжээнд бага ч гэсэн зүйлс хийдэг ажээ. Хэдэн жилийн өмнө Жин нэгэн цэцгийн дэлгүүрээс хиймэл цэцэг аваад түүнийгээ хэрхэн дахин боловсруулж болох талаар цэцэгчнээс удаа дараа асууж байсан гэнэ.

Hyundai брэндэд өгсөн ярилцлагадаа тэрээр усны хэрэглээгээ багасгахын хичээж буй талаараа хуваалцсан байдаг.

2019 онд өгсөн нэгэн ярилцлага дээр нь түүнээс супер баатрууд байгаад ч шийдэж чадахгүй ямар асуудал байдаг вэ гэж асуухад тэрээр маш нухацтай хариулт өгсөн байдаг:

‘Дэлхийн дулаарал. Супер баатартай кинонуудыг үзэх юм бол ихэнх баатар нь нураах, эвдэлж сүйтгэх хүч чадалтай байгаа. Эх дэлхийн талаар сэтгэл зүрхтэй баатрууд гарч ирээсэй гэж хүсэж байна. Жишээлбэл, Арктикийн мөсийг хайлахаас сэргийлдэг баатар ч юм уу.’

Эдгээр чухал асуудлуудыг ярих явцдаа тэрээр бодлыг нт хүндэтгэдэг, алсын харааг нь дэмждэг дэлхий дээрх сая сая фэнүүдээ онцлохыг хүсэж байлаа. Үүний ачаар тэрээр дэлхий даяар нас насны олон сая хүнд энэхүү асуудлуудын талаар мэдүүлж, анхаарлыг нь хандуулж чадаж байна гэсэн юм. ‘Сайн нөлөөг хуваалцах хэрэгтэй.’ гэж Жин хэлсэн билээ.

Жин мөн ‘Үлгэр жишээ од’ болохыг хүсдэг хэмээсэн ба нас насны хүмүүсд сайн нөлөө үзүүлсэн хүн болохыг хүсдэг гэжээ. Хэдэн жилийн турш супер од байсныхаа хувьд тэрээр энэхүү медиа хүчээ зөвхөн сайн сайхан зүйлс, зөв бодлоо түгээхэд ашигласаар ирсэн. Үргэлж шулуун шударга байж, ухаалаг бодлуудаа урнаар илэрхийлдгийнхээ хувьд Жиний үг олны дунд хамгийн их анхаарал татсаар ирсэн билээ. Түүний үзэл бодлууд олон хүний замыг гэрэлтүүлж буй биз ээ. Өөрөө ийм эерэг хүн болохоор ч тэр үү Жин бусдыг ч мөн нээлттэй, хүлцэнгүй байгаасай гэж хүсдгээ нуугаагүй юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button