Жүжигчин Шин Мин А ‘Hometown Cha-Cha-Cha’ болон одоо ажиллаж буй бүтээлийнхээ талаар хуваацлаа.
Жүжигчин Шин Мин А ELLE! сэтгүүлийн 2022 оны нэгдүгээр сарын дугаарыг чимжээ. Энэхүү сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь орчуулан хүргэж байна.

Ярилцлагынхаа үеэр тэрээр ‘Our Blues’ нэртэй драм дээр ажиллаж буйгаа хуваалцлаа. ‘Our Blues’ нь хэд хэдэн өөр түүхийг өгүүлдэг omni-bus төрлийн драм бөгөөд дүр бүрийн жаргалтай, гашуун, исгэлэн, чихэрлэг гэх мэт олон янзын амьдралыг нэг дор харуулсан драм байх гэнэ. Мөн Чэжү арал дээр зураг авалтаа хийж байгаа гэжээ. Тус драмд жүжигчин И Бён Хон, Ким Ү Бин, Хан Жи Мин, И Жон Ын, Ча Сын Вон, Ом Жон Хуа нар мөн тоглож байгаа гэнэ. Шин Мин А Чэжү арал дээр ирсэн нууцлаг Мин Сун А гэх бүсгүйн дүрийг бүтээж буй ажээ.
Тэрээр ‘Би Our Blues драмаар өмнөх драмууд дээрх жүжиглэлтээсээ өөр зүйлийг фэнүүддээ харуулах болно. Сүүлийн үед драмдаа ихээхэн анхаарч, сэтгэл догдлонгуй байгаа. Олон гайхалтай жүжигчдийн бүтээж буй энэхүү баялаг түүх үзэгчдийг баярлуулна гэж бодож байна.’ гэсэн юм.
Шин Мин А мөн ‘Hometown Cha-Cha-Cha’ драмынхаа талаар ярьсан билээ. Mr.Hong драмын дахин хийгдсэн хувилбар болох энэ драмд Шин Мин А Сөүлээс далай эргийн Гунжин гэх тосгонд шилжин ирсэн шүдний эмч Юүн Хэ Жиний дүрд тоглосон бол жүжигчин Ким Сон У тосгоныхонд тусалдаг олон янзын зүйл хийдэг Хун Дү Шигийн дүрийг бүтээсэн билээ.
Шин Мин А хэлэхдээ ‘Hometown Cha-Cha-Cha’-д тоглосноороо илүү хөрвөх чадвартай болсон гэж боддог. Шинэ драмд тоглолоо гээд хуучин дүр минь надаас салаад явчихгүй шүү дээ. ‘Our Blues’ дээрх миний дүрийн нэрийг Сун А гэдэг. Би Хэ Жиний дүрээр хэдэн сар амьдарсан. Одоо шинэ драм эхлүүлсэн учраас Хэ Жинд баяртай гэж хэлмээр байгаа ч энэ дүрээсээ удаа ч үгүй шинэ дүр авсан учир би хоёр дүрээрээ зэрэг амьдарч байх шиг байна.’ гэсэн юм.

Сэтгүүлийн зүгээс түүнээс ажилчин ангийн эмэгтэй, жүжигчин, од болж амьдрахад хангалттай чадварлаг болж чадаж байна уу гэж асуухад тэрээр инээгээд ‘Болоогүй ээ. Хэрвээ тийм болсон юм шиг харагдаад байвал би өөрийгөө харуулаагүй ээ гэсэн үг. Би нэг зүйлээ 20 жил хийж чадна гэж боддог байсан. Гэвч удаан хийх тусам улам санаа зовдог болдог. Би бүгдийг мэддэг гэж бодож болохгүйг дэлхий ертөнц надад харуулсаар байдаг. Би тасралтгүй мэдэрч, суралцаж, туршлага хуримтуулах ёстой юм байна гэж боддог доо.’ гэх хариулсан билээ.
I will immediately take hold of your rss as I can’t in finding your e-mail subscription link or newsletter service. Do you’ve any? Kindly let me know in order that I may subscribe. Thanks.
Hello! I just wanted to ask if you ever have any trouble with hackers?
My last blog (wordpress) was hacked and I ended up losing a
few months of hard work due to no back up. Do you have any solutions to prevent
hackers?
Feel free to surf to my web-site: tracfone coupon
Hey there would you mind stating which blog platform you’re working with?
I’m looking to start my own blog soon but I’m having a hard time making a decision between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal.
The reason I ask is because your layout seems different then most blogs and I’m looking for something unique.
P.S Apologies for being off-topic but I had to ask!
My web blog – tracfone 2022
At the beginning, I was still puzzled. Since I read your article, I have been very impressed. It has provided a lot of innovative ideas for my thesis related to gate.io. Thank u. But I still have some doubts, can you help me? Thanks.