Энэ оны түүхэн драмуудын гол дүрийг сэтгэлд хоногштол бүтээж буй айдол-жүжигчид
2021 он түүхэн драмуудад ээлтэй жил болж байна. Нэн ялангуяа тэдгээр түүхэн драмын гол дүрүүдийг айдолоос жүжигчид болсон гайхамшигт И Жүн У, Уг Тэгён, Ру Үн нар бүтээж байгаа билээ. Тус гурван чадварлаг жүжигчин маань үзэгчдийг жүжиглэх ур чадвар, дур татам байдлаараа байлдан дагуулсаар. Дотоодын гэлтгүй гадаадын үзэгчид ч тэднийг магтан сайшаасаар байна.
И Жүн У, ‘The Red Sleeve Cuff’
2PM хамтлагийн дуучин И Жүн У цэргээс халагдав уу үгүй юу сар гаруйхан хугацааны дараа л драмын ажилдаа шамдан оржээ. MBC телевизийн бүтээл, жүжигчин И Сэ Ёнтой хамтран тоглож буй ‘The Red Sleeve Cuff’ гэх энэхүү драм үзэгчдийг зүгээс 2021 ондоо талархлаа гэж хэлүүлж чадаж байна.

‘The Red Sleeve Cuff’ драм дээрх жүжиглэлт, ур чадвараараа үзэгчдийг баясгаж, олон олон шинэ фэнтэй болж амжжээ. Жүжигчин И Сэ Ёнтой хослон жүжиглэх романтик хийгээд инээдмийн уур амьсгал нь үзэгчдийг эрхгүй татна. Рэйтинг нь ч анги ирэх тусам өгссөөр байгаа ажээ.

Анх удаа угсаа залгамжлах хан хөвгүүний дүрд тоглож байгаа хэдий ч хэдийн дадсан мэт сурамгай жүжиглэх аж. Түүний гайхалтай жүжиглэлт, хичээл зүтгэлийн ачаар энэхүү драм дөрөв дэх долоо хоногтоо үзэлтээрээ тэргүүлсээр байна.
Олон хүн И Жүн Угийн хөрвөх чадвартай жүжиглэлтэд татагддаг. Энэхүү драмын турш гаргах ёстой бүхий л сэтгэл хөдлөлийг тэр гаргаж чаджээ. Энэ жилийн эхний драмаараа л Солонгосчуудын зүрхийг булаагч маань өөрийн чадал чансаагаа харуулаад амжлаа.

Үзэгч фэнүүд нь түүний жүжиглэлтээс гадна дур булаам байдлыг нь ярихгүй өнгөрч чадахгүй байна. Угсаа залгамжлах хан хөвгүүний өнгө өнгийн ханбуг хүртэл зохисон гэж ванлий.
Уг Тэг Ён, ‘The Secret Royal inspector & Joy’

2PM хамтлагийн дуучин Уг Тэг Ён ‘Vincenzo’ драмд бүтээсэн эсрэг дүрээсээ эрс ялгаатай дүрийг tvN телевизийн Даваа, Мягмар гарагийг драм ‘The Secret Royal inspector & Joy’ дээр бүтээж буй. Энэхүү драмыг үзэгчдийг эвхэртэл нь инээлгэж чадаж байгаа бөгөөд жүжигчин Ким Хэ Юүнтэй хослон тоглож буй уур амьсгал нь ч үзэгчдийн хайрыг татсаар байгаа ажээ.

Супер айдол Уг Тэг Ён хослолтой ч тэр, ханбугтай ч тэр үнэхээрийн хээнцэр харагдаж чаддаг нэгэн байх нь. Түүгээр ч зогсохгүй үзэгчдийг татах ньюанстай сэтгэл хөдлөлүүд, суудал дээр өндөлзүүлэх жүжиглэлтээрээ үзэгчдийг өөрийн болгосоор.
Rowoon, ‘The King’s Affection’
SF9 хамтлагийн дуучин Ру Үн ‘She Would Never Know’ драмын сэтгэл татам ажлын хамтрагчаас ‘The King’s Affection’ драмын ухаалаг, царайлаг номын багш болон хувирч чаджээ.

Жижиг туслах дүрүүдээс өөрийн нэрийг гаргах гол дүрийг авах хүртлээ Ру Үн жил бүр жүжиглэх ур чадвараа сорьсон дүрүүд авч чадвараа гайхуулж буй цөөхөн хэдэн залуухан айдолуудын нэг билээ. Энэхүү салбарт хурдацтай өсөн дэвшиж буй гайхалтай нэгэн уран бүтээлч яахын аргагүй мөн.

Тэрээр яг одоогоор ‘The King’s Affection’ драмын Жон Жи Үн гэх хааны багшийн дүрийг бүтээж байгаа билээ. Зальхай хэрнээ ухаалаг, төв зантай энэхүү номч багшийн дүрийг бүхий л өнцгөөс гаргахын хамт хослон тоглогч жүжигчин Паг Ын Биний хамтаар үзүүлэх гайхалтай романтик хэсгүүд нь үзэгчдийг эрхгүй байлдан дагуулсаар. Драм мөн долоо хоног бүр өндөр рэйтингээ хадгалсаар байгаа бөгөөд Netflix дээр одоогийн байдлаар хамгийн их үзэлттэй яваа солонгос драмуудын нэг болоод байгаа юм.