ITZY хамтлагийн гэр бүлийн гишүүд

Айдолуудын гэр бүлийг гишүүдийн талаарх мэдээлэл, зураг КРОР-н фэн хэн бүхэнд хамгийн сонирхолтой зүйлсийн нэг байдаг билээ. Тэгвэл бид энэ удаад ITZY хамтлагийн гишүүдийн гэр бүлийн хүмүүсээс танилцуулж байна.

Еэжи

ITZY хамтлагийн гишүүдийн 3 нь дээрээ эгчтэй бөгөөд тэдний нэг нь Еэжи юм. Түүний эгчийг Хван Еэсү гэдэг бөгөөд 1998 онд төрсөн аж. Дүүгээсээ хоёр насны зөрүүтэй тэрээр 2020 оны 7-р сарын 11нд хуримаа хийжээ. Еэжи хамтлагийн гишүүдтэйгээ хамт эгчийнхээ хуриман дээр очин мэнд хүргэн, ёслолын үйл ажиллагаанд оролцож байсан юм.

Лиа

Лиа бол хамтлагийнхаа доороо дүүтэй ганц гишүүн юм. Айлын том хүүхэд тэрээр Чуи Жүнсү гэх эрэгтэй дүүтэй бөгөөд хоорондоо 4 насны зөрүүтэй ажээ. Мөн нэгэн Миджигын ах нь Жүнсүтэй хамт нэг сургуульд сурч байсан бөгөөд үүнийгээ фэн уулзалтын үеэр Лиад хэлж байжээ.

Рюжин

Рюжин бол хамтлагийнхаа гишүүд дундаас ахтай цор ганц гишүүн нь бөгөөд ахаасаа 3 насны зөрүүтэй аж. Түүний ахыг Шин Рюсон гэдэг бөгөөд 2020 онд цэргийн албанд татагдсан байна. Анх доорх зураг Dalla Dalla дуу гарах үед цацагдаж байсан бөгөөд олны анхаарлыг ихээхэн татаж байсан юм.

Чэрён

Чэрён бол 3 охинтой айлын дунд охин юм. Түүний эгчийг Чэёон гэдэг ба IZ*ONE хамтлагийн гишүүн байсан гэдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эгч дүүс айдол болох мөрөөдөлдөө хөтлөгдөн багаасаа хамтдаа өрсөлдөөнт шоунд оролцож ирсэн бөгөөд КРОР-д Chaesisters хэмээх нэрээрээ алдартай.

Дээр дурдсанчлан Чэрён өөрөөсөө 3 насаар дүү Чэмин хэмээх охин дүүтэй бөгөөд эгч нар шигээ дуулж, бүжиглэх авьяастай аж.

Юна

Юна бол хамтлагийнхаа, дээрээ эгчтэй 3 дахь гишүүн юм. Түүний эгчийн талаар мэдээлэл хомс байдаг ба Юнагын хэлснээр ВТОВ хамтлагийн фэн гэнэ. Мөн 2015 онд хамтдаа KBS Gayodaejun үзэж байхдаа Юна JYP Entertainment-н хараанд өртөж бэлтгэгдэгч болсон гэдэг.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button