NCT Haechan, ITZY Ryujin нар үнэхээр болздог гэж үү?

Энэ оны 5-р сарын эхээр Haechan-ны хэрэглэж байсан iPad-ны дэлгэц нийтэд эл харагдсаны улмаас Haechan, Ryujin хоёр болздог юм биш үү? гэх мэдээ гарах болсон билээ. Учир юу вэ гэвээс Haechan-ны iPad дээр ‘VLive’-ын дагадаг сувгууд байсан ба нэг нь ITZY-ын зурагтай адилхан харагдаж байсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан NCT 127Stick Together’ нэвтрүүлгийн нэг хэсэг фэнүүдийн анхаарлыг татжээ.

Энэ бичлэгийн үеэр Haechan Taeil-д зориулж гоймон чанаж өгдөг ба өндгийг аяганд хийж хутгаад ‘Өндгөө ингэж хутгаад… Тэгээд юу болох билээ, өндөг дэлбээлнэ… Өндөг дэлбээллээ~’ гэж хэлжээ.

Харин Ryujin-ны илгээсэн bubble дээр:

Гоймон дээрээ хоёр өндөг…

Нэг багадна шүү дээ…

Өндгөө хольсны дараа буцалж байгаа гоймон дээрээ шууд хийнэ.

Тэгээд өндөгний цэцэг дэлбээлэх болно.

Цахим хэрэглэгчдийн сэтгэгдэл:

– Би анх удаа л гоймон дээр өндөг хийж байгаагаа ‘өндгөн цэцэг’ гэж байгаа хүмүүсийг харлаа.

– Энэ тийм ч түгээмэл нэр биш. Хэн ч гоймон дээрээ хийсэн өндгөө ‘өндгөн цэцэг’ гэдэггүй.

– Хэчан, Рюжин хоёр л үүнийг хэлсэн байхад яаж зүгээр л нэг тохиолдол гэж бодох юм бэ?

– Тэд үнэхээр үерхэж байгаа бол зүгээр л цаанаасаа нэгэнтэйгээ адилхан юм ярьдаг болсон гэсэн үг. Байгалиас заяасан адил тал нь бусад хүмүүст хачин санагдсан байх…

– Bubble-р хэлсэн зүйл нь бичлэг дээр байгаа зүйлийг яг таг дүрсэлсэн.

– Хэд хэдэн удаа ийм зүйл болж байхад тэдний талаарх цуурхлыг зүгээр л нэг фэнүүдийн гаргасан хий хоосон яриа гэж ойлгож болохгүй гэж бодож байна.

– Тэгэхээр тэд хамтдаа нэг удаа гоймон идсэн ба тэр үедээ өндгөн цэцэг гэх нэршлийг гаргасан байх нь?

– Өндгөн цэцэг? Тэд үнэхээр үерхэж байгаа юм уу?

– Өндөгний цэцэг гэж байгааг анх удаа л сонсож байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button