BTS НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р Их Чуулганд илтгэл тавьжээ

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч BTS нар НҮБ-ын их хуралд оролцсон билээ. Тэгвэл тус хамтлаг маань корона, цар тахлын үеэрх залуу нас гэсэн сэдвээр илтгэл тавьсан байна.

Ингээд тэдний тавьсан илтгэлээс гишүүн бүрийн онцлох үгсийг хүргэе.

Энэ алдагдсан үе биш харин хязгаарлагдмал сонголттойгоор маш сайн алхам хийж болох үе юм. Ирээдүй гэдэг судлагдаагүй нутаг дэвсгэр бөгөөд энд бид хэн хүнээс илүү их цагийг өнгөрүүлж хариултаа хайсаар байна. Хэрэв бид бүгд боломж, найдвар гэх зүйлд итгэдэг бол гэнэтийн зүйл тохиолдсон ч замаа алдахгүй эсрэгээрээ шинэ зүйлийг эрэлхийлж нээх болно. Бүгд дэлхий зогссон гэж байгаа ч үнэндээ урагшилсаар байна. Бид бүгдийн хийсэн сонголт бүхэн төгсгөл биш өөрчлөлтийн эхлэл гэдэгт би итгэдэг. Энэ шинээр эхэлж буй дэлхийд бүгд нэгэндээ ‘Тавтай морил’ гэж хэлцгээе.

-BTS RM

Энэхүү коронагийн цар тахалд нэрвэгдсэн үеийг ‘Алдагдсан эрин’ гэж нэрлэхийн оронд ‘Тавтай морилно уу’ гэж нэрлэвэл зохино. Бид бүгд хэзээ нэгэн цагт өөрчлөлтийг сайшаах биз ээ.

-BTS Jin

Энэ тахалт өвчний биднээс авч одсон зүйлсийн төлөө бид бүгд гашуудаж, өнгөрсөн цаг хугацаа маань хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдэж, ухаарсан цаг байлаа. Бидний хийсэн сонголт бүр төгс биш байж болно. Гэлээ гээд цааш бидэнд хийж чадах зүйл байхгүй гэсэн үг биш юм шүү.

-BTS SUGA

Магадгүй бид энэ дэлхий дээрх бидний цаг хугацаа хязгаарлагдмал гэсэн айдас түгшүүрийг мэдэрч байж мэднэ. Гэсэн ч өөрчлөлттэй нэгэнт тулгарсан бид гол нь зөв сонголт хийх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бид бүгдийн шийдвэр юм шүү.

-BTS JHOPE

Бид бүгд энэ цаг үед амьдралынхаа шинэ сорилтуудтай тулгарч даван туулж байна. Үүнд хэн нэгнийг буруутгах нь зөв алхам биш юм. Магадгүй уур бухимдлыг та мэдэрсэн байж болно…Гэсэн ч дэлхий биднийг параллель руу зөөсөн мэт өөрчлөгсдөн шүү дээ.

-BTS Jimin

Та бүгдийг өөрсдийн ирээдүйгээ харанхуйгаар төсөөлөхгүй байгаасай гэж хүсэе. Бид бүгд эх дэлхийнхээ төлөө санаа зовж, хариултыг хайсаар л байна. Үнэн хэрэгтээ бидний тухай түүхэнд олон хуудас үлдсэн хэвээр байгаа шүү дээ. Тиймээс төгсгөл нь аль хэдийн бичигдсэн мэт ярьж, сэтгэлээр бүү унаарай.

-BTS V

Мэдээж зарим тохиолдолд та урагшлахад хэдийн бэлэн байхад дэлхий гацчихсан юм шиг эсвэл замаа алдсан юм шиг санагддаг. Бидэнд ч бас тэгж санагдсан үе бий. Гэвч энэ бүхэн эцэст нь хэвийн үзэгдэл байдаг.

-BTS Jungkook

‘Шинээр эхэлж буй дэлхийд бүгд нэгэндээ ‘Тавтай морил’ гэж хэлцгээе’

Түүнчлэн BTS хамтлаг нь НҮБ-ын Их Чуулганд өөрсдийн ‘Permission To Dance’ үзүүлбэрийг үзүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button