Pnation-д дэбют хийх хамгийн залуу бэлтгэгдэгч цахим ертөнцөд шуугиан тарьж байна.

SBS телевизийн ‘LOUD’ өрсөлдөөнт шоу нэвтрүүлгээс дэбют хийх эрх авсан Pnation-ий хамгийн залуу бэлтгэгдэгч интернэт хэрэглэгчдийн дунд маргаан үүсгээд байна.

9 сарын 4-нд тус шоунаас Eun Hwi, Daniel Jikal, Cheon Jun Hyuk, Oh Sung Jun,Choi Tae Hun, Jang Hyun Soo, Tanaka Koki, Woo Kyung Jun зэрэг бэлтгэгдэгчид дэбют хийхээр сонгогдсон билээ. Тэгвэл Tanaka Koki нь 2009 онд Япон улсад төрсөн, өдгөө 12 настай аж.

Дийлэнх интернэт хэрэглэгчид түүнийг хэтэрхий залуу насандаа, өөр улс оронд дэбют хийх гэж байгаад нь санаа зовсон хандлагатай байсан юм.

Тэдний сэтгэгдлээс дурдвал:

– Энэ хүүхдийн хөдөлмөр биш гэж үү? Арай л дэндүү жаахан байна.

– Энэ одоо юу вэ…

– Тэд яаж ийм жаахан хүүхдэд зориулж айдолын хуваарь хийх юм бол…

– Тэд анхнаасаа л оролцогчдынхоо насны доод хэмжээг заах ёстой байсан юм ш д.

– Хэтэрхий жаахан гэдэг шалтгаанаар түүнийг гаргаж болохгүй ш дээ.

– Продьюсерүүд нь ийм юм болохыг мэдэж байсан гэдэгт мөрийцье. Энэ ямар ч гэсэн залуу өсвөр үеийнхэнд зориулсан шоу хойно.

– Түүнд мэргэжлийн уран бүтээлч болоход шаардагдах чадварууд бий. Та нар түүний бүжиглэж байхыг нь харсан юм уу?

– Наснаас илүүтэйгээр, би лав түүнийг энэ хамтлагт тохирно гэж бодохгүй байна. Түүнтэй чацуу ядаж ганц хүүхэд байсан бол арай илүү дээр байхгүй юу.

– Бага насны жүжигчин хүүхдүүд байж д байдаг ш дээ. Тэд түүнд анхаарал халамж тавих байх.

– Ингэж болохгүй ш дээ.

– 2009 онд төрсөн хүмүүстйн хүүхдүүд өдийд 6-р анги гэж бодохоор бүр илүү гайхчихлаа байна.

– Тэр дахиад хоёрхон жил хүлээчихгүй…

Түүний бүжиглэж буй бичлэгүүд:

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button