SNSD хамтлаг эргэн ирэлт хийх үү?!

Дөрвөн жилийн дараа гайхамшигт охидын хамтлаг, SNSD бүрэн бүрэлдэхүүнээрээ телевизийн шоу нэвтрүүлэгт оролцлоо! Тэд tvN-ий ‘You Quiz on the Block’-д бүгдээрээ хамт ‘тусгай зочноор’ оролцсон юм.

Тэд өдөр тутмын амьдрал дээрээ бие биетэйгээ мэдээж хэрэг уулздаг ч гэсэн, бүгд хамтдаа нэг шоу нэвтрүүлэгт оролцоно гэдэг амаргүй байсан аж. Гэвч хамтлагийн гишүүд болох Sooyoung, Tiffany нар уг шоуны урилгыг зөвшөөрөх зоригийг бусаддаа уриалж чаджээ.

Юүри: Бидний 15 жилийн ой дараа жил тохионо. 15 жилийн ой гэдэг маш том үйл явдал болохоор бид яагаад 14 жилийнхээ ойгоор ямар нэг зүйл хийх ёстой гэж? хэмээн бодсон. Гэхдээ урилга явуулсан шоу нь ‘You Quiz’ гэдгийг сонсоод ‘You Quiz ээ? Тэгвэл явах хэрэгтэй ш дээ!!’ гэсэн.

Юна: Бид өнгөрсөн шөнө ‘SNSD-ийн уриа / танилцуулгыг хэлэхдээ уйлж болохгүй шүү’ гэж бие биедээ ам гарцгаасан.

SNSD хамтлаг залуу уран бүтээлч болон өөрсдийнхөө насны зөрүүний талаар

Юна: Залуу уран бүтээлчидтэй ярилцахаар тэд хуучны нэвтрүүлгүүдийг дурдаад ‘Би тэр шоунд оролцсон ч болоосой’ гэдэг. Тэгж хэлэх үед нь ‘Нээрэн, би тэр шоунд оролцож үзсэн ш д’ гэсэн бодол төрдөг. Харин нөгөө талаараа ‘Тэгж хэлэхдээ би энэ салбарт маш олон жил ажилласан’ гэдэг утгаараа сайрхаж, бахархах мэдрэмж төрдөг.

Юүри: Залуу дуучидтай ярилцахаар ‘Манай ээж Girls Generation-ий улаан ногоон шүтэн бишрэгч байсан’ гэлцдэг.

Юна: Би интернетээс ‘Girls Generation хамтлагийн ‘Gee’ дуун дээрээ өмсөж байсан бариу женсэн өмдийг манай ээж өмсдөг байсан’ гэсэн нийтлэл хараад ‘Хөөх, тийм урт хугацаа өнгөрчихсөн юм байх даа?’ гэж бодсон. (инээх)

Тэд хамтлагаараа идэвхтэй байх үедээ туулсан хамгийн завгүй цаг мөчийнхөө талаар

Сонни: Миний хамгийн сайн санаж байгаа тохиолдол гэх юм бол Австрали руу явж байсан үе. Бид нар онгоцонд 12 цагийн нислэг хийгээд, үзүүлбэр үзүүлээд, шөнө дунд Солонгос руу буцаж нислэг хийгээд тэгчихээд шууд хөгжмийн нэвтрүүлэгт орж байсан…

Юүри: Бас бид яг ингэж Франц руу явж байсан удаатай. Тэгээд тэндээсээ шууд АНУ руу нисэж байсан.

Хюёон: Бид нэг удаа Япон улсын жилийн эцсийн хөгжмийн шоунд оролцож дуусаад буцаж Солонгост ирээд эндэхийн жилийн эцсийн хөгжмийн нэвтрүүлэгт орж байсан. Тэр үед бараг хоёр өдөр тайзны хувцсаа өмсөж явсан байх аа.

Сохён: Жилийн эцсээр бид маш олон тусгай үзүүлбэр бэлдэх хэрэгтэй болдог. 20 гаран байдаг байсан байх. Заримдаа бид үзүүлбэр үзүүлэх өдрөө л тэр бүжиг дэглэлтээ сурж, тайзан дээр гардаг байсан. Хөгжмийн нэвтрүүлэгт үзүүлбэр үзүүлэхийн өмнө нэг сургуулилт хийдэг дээ? Тэр үедээ бүжгээ сурж байсан тохиолдол ч бий.

Типани: Lee Hyori сонбэнимийн ‘U-Go-Girl’-ийг ковер хийхдээ бид бүжиг дэглэлт сурахын өмнөх өдөр хоёр цаг зарцуулсан. Гэхдээ бидэнд бүжгээ бүтнээр нь сурах хугацаа байгаагүй.
Тэён: Тэгээд би тэр үед уйлж байсан. Бид үүнийг давж гарах хэрэгтэй байхад би чадахгүй байсан болохоор.
Сүён: Даван туул гээд шахаад байсан болохоор тэгж чадаагүй байх.

‘Гэхдээ тэр үед жилийн эцэс гэхээх л айж сандарч, зүрх үхдэг байсан, харин одоо тэр үед үнэхээр хоосон санагддаг.’

Хөтлөгч Jo Se Ho: Хамтлагаараа эргэн ирэлт хийх боломж байгаа юу?

Yoo Jae Suk: Миний бодлоор бол дараа жил танай 15 жилийн ой болох юм чинь хамтдаа ямар нэг зүйл хийхэд төгс тохирох байх.
Сонни: Та ингээд хэлчихэж байгаа юм чинь бид энийг хийхээс өөр аргагүй болчих шиг боллоо. (Инээх)

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button