Суми: Фэнүүд маань надад санаа зовох вий гээд өвдөж байгаагаа хэлж чаддаггүй.

Соло дуучин Суми энэ сарын 9-нд MBC FM4U-ийн ‘Jeon Hyo Sung’s Dreaming Radio-д оролцсон ба тус радионы үеэр тэр сүүлийн эргэн ирэлтийнхээ талаар ярьсан юм.

‘Дуу нь гоё, үзүүлбэр нь гайхалтай. Бүгд төгс байлаа’ гэсэн шүтэн бишрэгчийн сэтгэгдлийг сонсоод түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн бөгөөд, Суми ‘Үнэнийг хэлэхэд би өдөр бүр уйлдаг. Одоо ч гэсэн уйлах юм шиг байна. Яадаг билээ’ хэмээн баярын нулимсаа арчсан юм.

Үүнийг харсан хөтлөгч Жон Хесон ‘Шүтэн бишрэгчийнхээ хэлсэн магтаалаас болоод ингэсэн бололтой. Чиний хүчин чармайлт, шаргуу хөдөлмөрийг хэн нэгэн ойлгоно гэхээр нулимс дуслуулах нь ойлгомжтой шүү дээ’ хэмээсэн юм.

Яг энэ радионд оролцохоосоо өмнө Суми дусал хийлгэж байгаад ирсэн аж. Суми ‘Би эрүүл аргаар жингээ барьсан. Шүтэн бишрэгчиддээ ‘Би хүчтэй болохоор надад битгий санаа зовоорой’ гэж хэлдэг ч гэсэн дусал хийлгэж байгаа, тэдэнд өөрийгөө өвдөж байгаа тухай хэлж чаддаггүй. Надад санаа зовох вий гэж айсандаа хэлэхийг хүсдэггүй юм’ гэжээ.

Суми 172 см хэр нь 46 кг жинтэй гэдгийг интернэт хэрэглэгчид сонсоод маш их гайхсны сацуу түүний бэлхүүсний зургийг хараад бүгд түүнд санаа зовж байсан юм.

Интернэт хэрэглэгчдийн сэтгэгдэл:

1. -[+195] Суми… энэ эмээ нь чамд санаа зовж байгаа шүү. Crop top өмсчихсөн байхыг чинь харахад хавирганы яс чинь нэвт харагдаж байсан.. ㅠㅠㅠ Эргэн ирэлтийн үйл ажиллагаа чинь дуусахаар амттай хоол их идэж, тайван амарч аваарай гэж хүсэж байна ㅠㅠㅠ

2. -[+150] Ийм жинтэй бол нээрээ юу ч хийгээгүй байхад амьсгал давчдана шүү… ㅜㅜ

3. -[+129] Би түүнийг жингээ хасахаараа хөөрхөн харагддаг гэж боддог… Гэхдээ би урьдны, Сумигийн эрүүл төрхийг илүүд үзэж байна. Өөрөө өөртөө анхаарцгаая, Сумияа. Жингээ барих хэрэггүй.

4. -[+41] Би түүний зовлонг ойлгож байна, тэр үүнийг гайхалтай даван туулжээ. Би 6 сарын дотор 15 кг жин хаясан, гэтэл одоо хүртэл заримдаа дотор муухайрч, толгой эргэдэг…

5. [+34] Хмм, тэр үнэхээр туранхай юм… Тэр дахиад жаахан жин нэмэх хэрэгтэй. Битгий тэгж их жингээ хая. Эрүүл бие хамгийн сайхан.

6. [+12] Байж чадах хамгийн эрүүл саруулаараа promotion-оо хийж дуусгаарай👏👏👏 Би чамд итгэж байна.

7. 172 см тэгснээ 46 кг гэнээ? 50 кг гаран байх ёстой юм сан… тэгсэн ч гэсэн туранхай хэвээр л байна шүү дээ.. ㅠㅠ Алдартнууд бүгд жин барих нэрийдэл дор асар том дарамтад ордог.

8. Тэр үргэлж туранхай байдаг ш д ㅠㅠㅠ… Эрүүл мэндээ нэгт тавь. Чиний эрүүл жин барилт хангалттай болохоор.

9. Хоол тэжээлийн дутагдалгүйгээр 172 см өндөр хүн яаж 46 кг жинтэй амьд явдаг юм бэ?

Түүний эргэн ирэлтийн MV-г үзэж дэмжээрэй~!

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button