Алдартай уран зохиолоос санаа аван хийсэн кпоп MV

Урлагийн бүх төрөл янз бүрийн мэдрэмж өгч, онгод оруулдаг ч уран зохиолын төрлийг хамгийн шилдэг нь гэж үздэг байна. Бичсэн контентыг бүтээлч байдлаар амилуулж гайхалтай төрхтэй хослуулсан байхыг харах мэдээж хэрэг таатай сайхан.

Уран зохиол гэдэг асар том урлаг. Үүндээр тулгуурлан хийсэн кпоп бүтээл ч маш их бий. Бүгдийг нь жагсаавал дуусахгүй тул цөөн хэдэн бичлэгийг л доор дурдлаа.

SHINee – Sherlock

Sherlock Holmes-ыг харуулах энэ бичлэг дээр SHINee-ын гишүүд мөрдөгч малгай өмссөн байдаг. Энэ дүр нь дэлхийн хамгийн алдартай зохиомол мөрдөгчдийн нэг ба 1887 онд бүтээгдсэн тус дүрийг Arthur Conan Doyle нь ‘A Study in Scarlet’ кинонд бүтээсэн байдаг.

gugudan – Chococo

Урам зориг өгсөн Roald Dahl-ын ‘Charlie and the Chocolate Factory’-ыг энэ бичлэгийг хэдхэн секунд үзээд л олж харах болно. Тэр ч байтугай ар хэсэгт нь 1964 оны роман дээр дурдагддаг алтан тасалбар харагддаг.

VIXX– Hyde

Ямар нэгэн консептийг амьдралд ойроор амилуулж чаддаг хамтлаг бол яах аргагүй VIXX. Энэхүү дууны видео нь 1886 онд олон нийтэд цацагдаж байсан Louis Robert Stevenson-ын ‘The Strange Case of Dr. Jekyll and Mr. Hyde’ ба Dr. Jekyll, Mr. Hyde хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг байна.

BIGFLO – Obliviate

Нэрнээсээ эхлээд шившлэгийн талаарх сэдэл өгөх энэ дуу нь бүхэлдээ Harry Potter цувралыг багтаасан байдаг. Олон гайхалтай үзэгдэл гардаг J. K. Rowling-ын ном тэдэнд урам зориг өгсөн бололтой.

IU – The Red Shoes

Дуучин IU нь Hans Christian Andersen-ын алдарт зохиолтой харьцуулбал илүү хөгжилтэй өнгө аястай дуу хийсэн ч гутал түүний ардаас хөөхөд ижил түгшүүр мэдрэгдэх болно.

BTS – Blood, Sweat & Tears

Уг дуугаар дамжуулан маш олон хүн Hesse-ын ‘Demian: The Story of Emil Sinclair’s Youth’ зохиолыг мэддэг болсон билээ. Уг MV дээр тэмцэл, хүчин чармайлт, уруу таталт гэх мэт зүйлүүд маш тодоор дүрслэгдсэн байдаг.

ONEUS – To Be Or Not To Be

Уг MV нь ‘The Tragedy of Hamlet, Prince of Denmark’ буюу ‘Hamlet’ гэж нэрлэгддэг William Shakespeare-ын алдарт зохиолоос санаа авчээ. Дууны нэр болох ‘To Be Or Not To Be’ гэдэг нь 1600-аад оноос хойш иш татагдаж ирсэн хэллэг аж.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button