Бие даасан, хүчирхэг эмэгтэй танд зориулсан 9 соло уран бүтээл
1. Taeyeon – What Do I Call You
Уг дуун дээр салсны дараах нөхцөл байдлыг тод томруун дүрсэлсэн байдаг. Өмнө нь миний бүх зүйл байсан хүн одоо танихгүй нэгэн болжээ. Салсан хэдий ч хажууд байсаар байгаа түүнийг юу гэж дуудах вэ? Энэ нөхцөл байдлыг юу гэж нэрлэдэг юм бол?
Монгол хадмалтай сонсохыг хүсвэл:
2. Jessi – Numb
Энэ бол муухайгаар дууссан салалтын тухай дуу. Зарим харилцааг засах гэж оролдох нь улам л хэцүү болгодог болохоор эргэлзэх зүйлгүйгээр хортой харилцаагаа дуусгаж байя. Харин өвдөлтийг багасгаж өгдөг найз нөхдөө хайрлая.
3. Hwasa – LMM
Hwasa-ын энэхүү бүтээл нь уянгын боловч гүн гүнзгий утгатай. Тэрээр уг дуугаараа дамжуулан хаягдсан үедээ аль болох өөртөө хатуу хандалгүйгээр, өөрийгөө алдалгүй, итгэл найдвараа хадгалж үлдэх тухай мессэж илгээжээ.
4. CL – 5STAR
Романтик MV-тэй энэ дуу нь үерхлийн талаар товч бөгөөд тодорхой өгүүлдэг.
5. Heize – Your Name
Өнгөрсөнд болж үлдсэн хайр дурлал тань таныг зовоож байсан үе бий юу? Heize биднийг өнгөрсөн үе рүү буцааж, удаан хугацааны хайрын түүхийг өгүүлж өгөх болно.
6. Suran – Relax Moment
Хайрын түүхийн сайхан мөчүүдийг өгүүлэх хүйтэн өнгө аястай дуу. Ойлгомжгүй гэхдээ дулаахан. Suran-ны бичсэн энэ намуухан өнгө аястай дуу нь аз жаргалтай харилцаатай байх мэдрэмж ямар байдгийг дүрсэлжээ.
7. Sunmi – Borderline
Хүн бүр л өөр өөрсдийн гэсэн асуудалтай. Түүнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. Тэрээр энэ дууны утгатай ижил зүйлийг туулж яваа хүмүүст тайтгарал болж өгөх дуу хийжээ.
8. Rosé – Gone
Мэдээж хэрэг шархалсан сэтгэл гэдэг амархан эдгэдэггүй ба хивэндээ орох гэж урт удаан хугацааг шаарддаг.
9. IU – BBIBBI
Чиний эсрэг байж, ардуур чинь ярьдаг хүмүүсийн өмнө хүчтэй зогсох хэрэгтэй гэх сэдлийг өгөх дуу. Эцэст нь гэхэд өөртөө итгэлтэй байх нь хамгийн авууштай зан чанаруудын нэг юм шүү.