40 настай Sehun одоогийн Sehun-д ‘Баярлалаа’ гэж хэлж чадахаар амьдармаар байна

EXO хамтлагийн Sehun-ны Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Sehun: Хүмүүс намайг дарсанд дуртай юм шиг харагддаг гэж хэлдэг. Гэхдээ би тийм ч дуртай биш.

Тэрээр спортод хэрхэн хөл тавьсан тухайгаа:

Би багын найзуудтайгаа хамт анх удаа гольф төв рүү яваад өөрийн мэдэлгүй бөмбөгийг сайн цохиж байсан. Хоёр, гурван жилийн өмнө ганц хоёр удаа л хичээллэж байсан юм. Тэр үед мэдэрсэн. Хэрвээ бөмбөгийг сайн цохиж чадвал гольф ч бас их хөгжилтэй спорт гэдгийг, ялангуяа найзуудтайгаа хамт тогловол бүр хөгжилтэй байдаг гэдгийг мэдэрсэн.

Бидний бага байхдаа тоглодог байсан шиг хожигдсон нь тоглоомын төлбөрийг төлнө гэж тохироод тоглох нь улам л донтуулж байсан.

Би бүх тоглолт дээр сандардаг. Хэдийгээр ижил үзүүлбэр үзүүлэх байсан ч гэсэн эхний өдрийн тоглолтоо дуусгасны дараа илүү их сандрах тохиолдол гардаг. Бүжиг дэглэлт, байрлал зэрэг нь эхний хоёр өдөрт өөрчлөгдөж болдог.

EXO-ийн саяхан гаргасан ‘Don’t Fighting’-ийн амжилтын талаар:

Үнэнийг хэлэхэд би маш их баярласан. Энэ бол бидний удаан хугацааны дараа хийсэн эргэн ирэлт байсан. Бид янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан үзүүлбэр үзүүлж чадаагүй ч ‘Биднийг хайрласаар л байгаа юм байна’ гэж мэдэрсэн. Бичлэгүүдийг үзэж байхдаа гишүүдийн сэтгэл их хөдөлсөн. Жинхэнэ фэнүүдийн хайр. Энэ эргэн ирэлтийг маань хайрлаж өгсөн фэнүүдийнхээ хайрыг үгээр илэрхийлж чадахгүй байна.

Өмнө нь Cactus Jack and Dior’s 2022 оны зуны загвараас өмсөж олныг шуугиулж байсан. Үүний талаар:

Би гайхширсан. Үнэнийг хэлэхэд Солонгос, Ази гээд дэлхийн өнцөг булан бүрт олон алдартнууд байдаг шүү дээ. Dior-ийн шинэ загварыг хамгийн түрүүнд өмссөндөө үнэхээр их баяртай байсан. Гаднаа харуулаагүй байж мэдэх ч дотроо бол үнэхээр аз жаргалтай байсан даа.

Удахгүй нээлтээ хийх ‘Now, We Are Breaking Up’ драма-н талаар:

Уг драма нь The One загварын компанид болох үйл явдлыг харуулдаг. Би ер нь их шударга хүн, хааяа эгдүүтэй аашилж, заримдаа эргэн тойрныхоо хүмүүстэй зориуд товч байдлаар ярьдаг. Эдгээр талууд нь миний дүртэй адилхан.

Би шунахай юм шиг санагдаж магадгүй ч хөгжим, жүжиг, загвар гэх мэт салбаруудад сонирхолтой ба хүчээ үзэхийг хүсдэг. Олон жилийн дараа 40 настай Sehun одоогийн Sehun-д ‘Баярлалаа’ гэж хэлж чадахаар амьдрахыг хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button