Хүмүүс намайг 193см эсвэл 196см гэж боддог. Гэхдээ…

SF9 хамтлагийн Rowoon-ны загварын сэтгүүл Cosmopolitan-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

А: Өнгөрсөн жил манай сэтгүүлийн нүүрийг чимснээс хойш одоог хүртэл юу юу хийв?

R: Тэр үеэс хойш бүхэл бүтэн драма-н зураг авалтыг амжилттай хийж дуусгасан ба одоо эргэн ирэлтдээ бэлдэж байгаа. Заримыг нь санахгүй байгаа ч маш олон зүйл хийсэн шүү.

А: COVID-19 цар тахал дуусмагц хаашаа аялахыг хүсэж байна вэ?

R: Хаашаа ч явсан сайхан байх болно оо. Хэрвээ зав гарвал мэдээж хэрэг явахыг хүснэ. Өмнө нь их аялдаг байсан болохоор одоо аялж чадахгүй байгаадаа амьсгал боогдох шиг л болдог доо.

Төлөвлөөгүй байсан зүйлд сэтгэл хөдөлдөг. Би төлөвлөсөн зүйл маань яг санасны дагуу яваад байвал баярладаг төрлийн хүн биш ба аяллаар явахдаа төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу явахгүй байхыг илүүд үзнэ.

А: Шүлэг бичдэг гэж сонссон. Одоо хүртэл бичдэг хэвээрээ юу?

R: Өдөр бүр бичээд байдаггүй. Заримдаа гадаа тагтан дээр сууж байхдаа өдрийн тэмдэглэл маягийн юм хөтөлдөг. Бичиж эхлэх үед бодол маань цэгцрээд л явчихдаг юм. Бүр заримдаа ‘Энэ бодлоо дууны үг болгож чадах болов уу?’ гэж боддог.

Өндөр гэдгээрээ алдартай Rowoon өндрийнхөө талаар ийнхүү ярьжээ.

R: Саяхан үзлэгт ороход 190см гэж хэмжигдсэн. Намайг 193см эсвэл 196см гэх мэт цуурхлууд их байдаг л даа. Гэхдээ би тийм ч өндөр биш ээ. Миний өндрийг 190см хавьцаа л гэж боддог байвал зүгээр юм шиг байна.

Хэрвээ миний хажууд намхан жүжигчин байвал би бага зэрэг доошолдог. Би ихэвчлэн эмэгтэй жүжигчинтэй хамтран романтик дүрд тоглодог. Энэ үед үзэгчид бидний өндрийн зөрүүг догдлуулам гэж хэлэх үе их байдаг юм. Гэхдээ нөгөө жүжигчинд маань илт хэцүү байгаа нь харагддаг. Үргэлж толгойгоо дээшлүүлээд байхаар хүзүү нь өвдөнө шүү дээ.

А: Жүжигчин хүний хувьд ямар үг сонсмоор байна?

R: Би сонирхолтой хүн байхыг хүсдэг. Юу ч хийсэн бай үзэгчид намайг сонирхдог байгаасай. Тэр энэ дүрийг хэрхэн бүтээх бол? Тэсэн ядан хүлээж байна. Иймэрхүү үгийг сонсохыг хүсдэг дээ.

‘Extraordinary You’, ‘She Would Never Know’ гэх зэрэг кинонуудаараа олонд танигдсан тэрээр жүжиглэх тусам хэцүү болж зохиолоосоо болж бухимддаг тухай хэллээ.

R: Би сайн жүжигчнээр дурсагдахыг хүсдэг. Бусад хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлмээр байна. Гэхдээ олон нийтийн бодол санаанд хэт их автвал зарим чухал зүйлүүдийг анзаарахгүй өнгөрөх магадлалтай.

Би өмнө нь бусдыг юу гэх бол, тэдэнд яаж аятайхан харагдах вэ? гэх мэт зүйл боддог нэгэн байсан. Одоо бодоход тэр амьдрал минь их гунигтай байжээ. Нэг удаа ингэж бодсон юм. Намайг үзэн яддаг хүн байх нь зүгээр юм байна. Одоогийн би өөрийн дүр гаргалт дээрээ л анхаарч ажилладаг болсон.

Тэрээр өөрийн үлгэр дуурайл авдаг жүжигчнээр Christian Bale-г дурджээ.

R: ‘Жүжигчин хүнийг газар гэж үзвэл гаргах дүр нь үндэслэн ургадаг мод’ гэж би боддог. Түүний илэрхийлэл нь үнэхээр сайн бөгөөд өөрийн гэсэн хэв маягтай байдаг.

А: Жилийн дараа хийж буй эргэн ирэлтийнхээ тухай?

R: Бид удаан хугацааны дараа фэнүүдтэйгээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байгаа. COVID-19 цар тахлаас болж бүгд уйдаж байгаа байх. Тиймээс хамтдаа хөгжилдөцгөөе!

А: Цомгоос хамгийн их таалагдсан дуу?

R: Kingdom нэвтрүүлгийн үеэрх ‘Believer’ хамгийн их таалагдсан. Гэхдээ би цагийн хуваариасаа болоод идэвхтэй оролцож чадаагүй. Гишүүдээрээ маш их бахархаж байна.

А: Өөрийгөө дэбьют хийснээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн гэж боддог вэ?

R: Өмнөх үеийг бодвол бодит байдалтай нүүр тулж чаддаг болсон. Өөрчлөлтөөс айхаа больсон гэх ч юм уу? Тодорхой зарим зүйлс дээр зоригтой байдаг болсон.

А: Дуучин, жүжигчин болоогүй байсан бол юу хийх байсан бэ?

R: Мэдээж мөнгө олох байсан. Гэхдээ би өөрийгөө компанид ажиллаж байгаагаар төсөөлөхгүй байна. Намайг мэддэг хүмүүс ч санал нийлэх байх.

А: 30 нас хүрэхээсээ өмнө юу хийхийг хүсдэг вэ?

R: Өмнө нь ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө гаргаж байсан ч түүний дагуу явсан зүйл нэг ч байгаагүй. Зорилгоо тодорхойлохын оронд одоо байгаадаа аз жаргалтай байхыг хичээдэг. Энэ л миний хувьд аз жаргалд хүрч чадах зам.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button