Гол хоолой мэт өндөр ноотоор дуулж чаддаг реппэрүүд

Уг жагсаалтад хамтлагийн main rapper үүрэгтэй ч main vocalist-оос дутахааргүй чадварлаг дуулдаг айдолуудыг оруулсан болно.

1. MONSTA X Joohoney

Рэп хийх чадвараараа олны анхаарлыг татдаг Joohoney-ыг дуулахдаа ч чадварлаг гэдгийг мэдэх үү? Тэрээр ‘The King of Mask Singer’-ын үеэр өөрийн дуулах чадварыг нотолж харуулсан билээ.

2. (G)I-DLE Jeon Soyeon

Ахлагч, гол реппэр, дуучин, продюсер гээд Jeon Soyeon-ны авьяасыг жагсаавал маш урт жагсаалт үүсэх биз. Саяхан соло дуугаа гаргасан тэрээр Produce 101 нэвтрүүлгийн үеэр дуулах чадвараараа багагүй сайшаагдаж байв.

3. Stray Kids Han

Stray Kids Han-ыг ихэнх хүмүүс гайхалтай хэмнэлтэй, хурдан рэп хийдгээр нь мэддэг байх. Гэхдээ тэр кпоп урсгалын гайхалтай дуучдын эгнээнд маргаангүй ордог байна. Тэрээр дэбюьтийн өмнөөс эхлээд ‘Kingdom: Legendary War’ нэвтрүүлгийн сүүлийн шат хүртэл дуулалт, рэпийн хос чадвараараа олныг гайхшруулж ирсэн юм.

4. MAMAMOO Moonbyul

Гайхалтай хоолойн чадвараараа олонд танигдсан MAMAMOO хамтлагийн мэндчилгээний үг нь хүртэл аятай байдаг. Гол реппэр болох Moonbyul-ын төрөлх хоолой нь намуухан ба баллад өнгө аясад сайхан тохирдог.

5. BTOB Minhyuk

Minhyuk реппэр байж болох ч дуулах чадвар нь үнэхээр тоглоом биш юм! Доорх ковэр дуу нь 2014 оных хэдий ч Minhyuk, Yook Sungjae-ийн гоёмсог хослол өнөөдрийг хүртэл мартагдахгүй эгшиглэсээр ирсэн билээ.

6. Weeekly Zoa

Доорх Тик Ток дээр тренд болсон дуу нь рүүки хамтлаг Weeekly-ын авьяас, чадварыг харуулна. Отгон гишүүн Zoa нь хамтлагийн гол реппэр хэдий ч эгдүүтэй, тогтвортой хоолойтой болохоор гол дуучин гэж андуурагддаг байна.

7. SEVENTEEN S.Coups

H.O.T-ийн ‘Happiness’ дуун дээр бага хэсэг дуулсан боловч – тэр бол гайхалтай дуучин. Түүний хоолойг илүү их сонсохыг хүсвэл Jeonghan, Joshua, S.Coups нарын дуулсан ‘Ah! Love‘-ыг сонсоорой.

8. BLACKPINK Jennie

Тэрээр хамтлагийнхаа main rapper, lead vocalist үүрэгтэй. Гайхалтай дуулалт, рэпээрээ олон Blink-ын bias болсон түүний соло дууг сонсож үзээрэй. Жэнни шиг болохын тулд төрөлхийн авьяастай байхаас гадна шантаршгүй хүчин чармайлт хэрэгтэй биз ээ.

9. BTS J-Hope

BTS-ын авьяаслаг гишүүн болох реппэр, дуучин, бүжигчин J-Hope байхгүй бол энэ жагсаалт нэг л хоосон санагдах биз. Түүний байгалиас заяасан мэдрэмж, уянгалаг сайхан хоолой нь рэп хийх, дуулах хоёрын аль алинд нь сайн тохирдог билээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button