Охидын хамтлагуудын шилдэг дэбют дуунууд

6-р сарын 29-с 7-р сарын 13-ны хооронд StarPay application дээр 14 хоногийн туршид КРОР фэнүүдийн дунд явуулсан КРОР охидын хамтлагуудын шилдэг дэбют дуу хэмээх санал асуулгыг явуулжээ. Шилдэг аравт ямар дуунууд багтсан бол?

1-р байр: DREAMCATCHER- Chase Me

1-р байранд буюу ялагчаар Dreamcatcher хамтлагийн дэбют дуу болох Chase Me шалгарчээ. Уг дуу нийт саналын 43.55%-г эзэлж 1,692,250 хүний санал авсан байна.

Тэд 2017 оны 1-р сарын 13нд Nightmare хэмээх сингл цомгоороо дэбют хийсэн бөгөөд Gaon Music Chart-н 25 дугаарт эрэмбэлэгдэж байв.


2-р байр: aespa- Black Mamba

Шинэхэн рүүкий aespa-н дэбют дуу фэнүүдийн саналаар уг жагсаалтын 2-р байранд шалгарсан бөгөөд Black Mamba нийт саналын 40.58%-г эзэлж 1,557,100 хүний саналыг авчээ.

aespa нь 2020 оны 11-р сарын 17нд Black Mamba хэмээх синглээрээ дэбютээ хийсэн бөгөөд гарсан даруйдаа Gaon Digital Chart-н 117-р байранд жагсаж байсан ч гурван долоо хоногийн дараа 49-р байр хүртэл ахиж чадсан юм.

3. ITZY- DALLA DALLA (254,270)

4. BLACKPINK- WHISTLE (156,787)

5. Red Velvet- Happiness (57,965)

6. GFRIEND- Glass Bead (57,056)

7. TWICE- Like OOH-AHH (27,732)

8. IZ*ONE- La Vie en Rose (27,092)

9. (G)I-DLE- LATATA (23,621)

10. LOONA- Hi High (12,305)

2 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button