Төгс биеийн харьцаатай 9 эмэгтэй айдол

Dispatch-н сонгосон төгс биеийн харьцаатай 9 эмэгтэй айдолыг танилцуулж байна!

[Анхааруулга: ОРРАуа зөвхөн орчуулан хүргэв]

1. BLACKPINK хамтлагийн гишүүн Женни

Хэдийгээр Женни 163см өндөртэй боловч биеийн харьцаанаасаа болоод илүү өндөр харагддаг. Өмнөд солонгосын гоо сайхны мэс заслын эмнэлэг болох Job Korea болон Albamon-ы хийсэн судалгаагаар ихэнх солонгос эмэгтэйчүүд Женни шиг бие галбиртай болохыг хүсдэг байна.

2. Red Velvet хамтлагийн гишүүн Жуи

Red Velvet хамтлагийн хамгийн сайхан биетэй гишүүн тэрээр уг жагсаалтын 2-р байранд оржээ. Жуи 168см өндөр бөгөөд загвар өмсөгчийн мэт бие нь улам өндөр харагдуулдаг. Визуал болон биеийн харьцаанаас нь болж солонгосчууд түүнийг үндэсний миссын тэмцээнд хүртэл ороорой гэдэг байжээ.

3. Twice хамтлагийн гишүүн Жыви

TWICE-н макнэ болон нүүр царай тэрээр 170см өндөр бөгөөд хамтлагийнхаа хамгийн өндөр гишүүн. Жывигын биеийн харьцааг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2019 онд ТС Candler-c жил бүр тодруулдаг Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй жагсаалтын 1-рт бичигдэж байсан юм.

4. WJSN хамтлагийн гишүүн Люда

Тэрээр дэбют хийхээсээ өмнө WJSN хамтлагийн хамгийн алдартай гишүүн байжээ. Люда 158см өндөр хэдий ч урт мөчтэй тул өндөр харагддаг байна.

5. Apink хамтлагийн гишүүн Наын

Шоргоолж мэт нарийхан бэлхүүстэй айдолуудын тухай ярих үед Наын үргэлж дурдагддаг билээ. Түүний бэлхүүс 19 инч буюу 48см аж. Тэрээр тогтмол дасгал хийж эрүүл хоол хүнс хэрэглэдэг гэдгээрээ алдартай бөгөөд энэ нь галбираа хэвээрээ хадгалж үлдэхэд тусалдаг байна.

6. Oh My Girl хамтлагийн гишүүн ЮүА

Юүаг 161см гэвэл та итгэх үү? Тэрээр биеийн харьцаа өндрөөс илүү чухал гэдгийн том жишээ билээ. Мөн нэмж дурдахад ЮүА яг хүүхэлдэй мэт царай төрхөөрөө алдартай.

7. BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса

Лиса нь хамтлагийнхаа хамгийн өндөр хоёр гишүүний нэг бөгөөд 166см. Тэрээр бага наснаасаа эхлэн бүжиглэж бие галбираа хөгжүүлж чаджээ.

8. Lovelyz хамтлагийн гишүүн Мижү

Мижү дэбютээ хийхээсээ өмнө өөрийн төрсөн хот болох ChungCheong-нхоо хамгийн хөөрхөн охин гэдгээрээ алдартай байжээ.

9. TWICE хамтлагийн гишүүн Сана

Сана өхөөрдөм бөгөөд дур булаам төрхөөрөө олны дунд алдартай бөгөөд уг жагсаалтын 9-р байранд оржээ. Тэрээр 167см өндөр ажээ.

9 сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд OPPAya.mn хариуцлага хүлээхгүй.

Back to top button